Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЗАСГИЙН ГАЗРЫН ХУРАЛДААНААС ГАРСАН ШИЙДВЭРҮҮД

Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр боллоо.

"Ковид-19" цар тахлын нөхцөл байдал, хийж байгаа ажлын талаар Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Я.Содбаатар танилцуулав. Мэдээллээс үзвэл:

-2021 оны 01 дүгээр сарын 11-нийг хүртэл хөл хорио сунгаснаар халдварын тохиолдол болон хэвтэн эмчлүүлэгчдийн тоо тус бүр 100, халдвар нууц үедээ байх хүний тоо 100-200 орчмоор буурах магадлалтай гэж үзсэн байна.

-Бүх нийтийн бэлэн байдлыг зэргийг бууруулсан бол 02 дугаар сарын 11 буюу сар шинийн баярын үеэр халдвар 3500 гаруй, хэвтэн эмчлүүлэгчдийн тоо 1200 гаруй, халдварын нууц үедээ байх хүний тоо 1,000 хүрэх төлөвтэй байсан гэсэн тооцоолол гарчээ.

-Улсын хэмжээнд түргэвчилсэн оношлуураар 509,170, PCR аппаратаар 661,200, нийт 1.170,370 хүнд шинжилгээ хийгээд байна. 415,397 хүн нийслэл хотод шинжилгээнд хамрагджээ.

- Улсын хэмжээнд 31 тусгаарлах байранд 1,525 хүн байгаагийн 1,489 нь ойрын хавьтлын, 36 нь тусгай үүргийн онгоцоор ирсэн байна.

-2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс өнөөг хүртэл эрүүл мэндийн 4,200, онцгой байдлын 1,500, мэргэжлийн хяналтын 2,135, цагдаагийн 2,804, хил хамгаалахын 840, нийт 11,479 ажилтан, албан хаагч үүрэг гүйцэтгэж байна.

Цахим тоглоомын газар, интернэт кафены үйлчилгээ эрхлэгчдийг нутгийн захиргааны байгууллага хариуцна

Цахим тоглоомын үйлчилгээ үзүүлэх иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Харилцаа холбооны зохицуулах хороонд бүртгүүлж гэрчилгээ авдаг, харин интернэт кафе ажиллуулахад ямар нэг зөвшөөрөл авдаггүй байсан.  Шинэчлэн баталсан Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиар дээрх газрууд болон барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэгчдэд тавих шаардлага, хяналт, ажиллах цагийн хуваарийг баталж мөрдүүлэх зэргийг нутгийн захиргааны бүх шатны байгууллага хариуцах болсон юм. Иймээс Засгийн газрын 2013 оны 410 дугаар тогтоолын дагуу мөрдөж байсан "Цахим тоглоомын газрын үйл ажиллагааг зохицуулах журам"-ыг хүчингүй болголоо. 2020 оны эхний улирлын байдлаар улсын хэмжээнд цахим тоглоомын 590, үүнээс орон нутагт 300, нийслэлд 290 газар ажиллаж байна.

Аварга малчин өрх, саальчин, фермер, тариаланч хамт олон, тариаланч шалгаруулах журмыг шинэчлэв

Энэ дагуу жил бүр:

-       Улсын аварга тариаланч хамт олноор 12 аж ахуйн нэгжийг, улсын аварга тариаланчаар 21 хүнийг

-       Улсын аварга малчин өрх 149 хүртэлх гэснийг 60 хүртэлх, хошой аварга малчин өрх 13 хүртэлх гэснийг 8 хүртэлх гэж өөрчлөн шалгаруулж байх болов.

Аваргуудын шагналыг уламжлал ёсоор Билгийн тооллын хаврын тэргүүн сарын шиний нэгний өдрөөс өмнө гардуулна. Малынхаа тоог бэлчээрийн даацад тохируулсан, чанарыг нь сайжруулж нэг малаас авах ашиг шимийг нэмсэн, мал эмнэлгийн үзлэгт малаа бүрэн хамруулсан, орлогоосоо бэлчээрийн доройтлыг сайжруулахад зарцуулсан, худаг гаргаж, булаг, шандны эхийг хамгаалсан, өвс, тэжээлээ нөөцөлсөн, эрүүл, чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, ажлын байр бий болгож ядуурлыг бууруулахад хувь нэмэр оруулсан зэргийг харгалзан шалгаруулна. Манай улсын бэлчээрийн даац цаг агаар хэвийн жилд 84,6 сая хонин толгой мал багтаах боломжтой бөгөөд гандуу, гантай жил даац 30 хүртэл хувиар багасдаг байна. Өнгөрсөн онд 70,9 сая толгой мал буюу хонин толгойд шилжүүлэхэд 118 сая малтай болсон. Энэ нь нийт бэлчээрийн даац 33 сая толгой малаар, ихэнх аймагт даац 2-7 дахин хэтэрсэн гэсэн үг юм. 

Товч мэдээ

-       "Чадварлаг багш" хөтөлбөрийн хүрээнд мэргэжлийн стандарт нэвтрүүлэх, үнэлэмжийг хөдөлмөрийн бүтээмж, гүйцэтгэлд суурилсан тогтолцоонд шилжүүлэх, шаардагдах зардлыг жил бүрийн төсөвт тусгаж байхыг сайд Л.Цэдэвсүрэнд даалгав. Хөтөлбөрийг Багш бэлтгэх, Багшийн мэргэжлийн тасралтгүй хөгжил, Ажлын нөхцөл, цалин хөлс гэсэн гурван чиглэлээр хэрэгжүүлнэ.  

 

 

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан