Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

БСШУ-ны сайд асан Ц.Оюунгэрэл Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх болсноо зарлалаа

УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл 2021 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаасаа нэр дэвшихийн төлөө өрсөлдөхөөр шийдсэн тухайгаа зарлалаа. 

Тэрбээр "2021 онд Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу Ерөнхийлөгчийн сонгууль явагдах жил билээ. Ирэх зургаан жилд Ковидийн дараа тулгарах олон асуудлаар бодлогын шийдэл гар бие оролцох, дэлхийн дулаарал зэрэг глобал асуудлаас Монголчуудад учрах эсрдлийг багасгахад хувь нэмрээ оруулах зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд намаасаа нэр дэвшихийн төлөө өрсөлдөхөөр би шийдлээ. Өнгөрсөн онд болсон олон үйл явдлууд тэр дундаа Ковидтой холбоотой үйл явдлуудын үеэр Монгол хүний суурь эрхийн дархлаа, эдийн засаг хоёр маань ямар хэврэг байгааг бид олж харлаа. Шинэ ондоо шинжлэх ухааны вакцинаар эрүүл мэндээ хамгаалж, шинэ өрсөлдөөний вакцинаар хүний эрхээ хамгаалж, эдийн засгаа хөл дээр нь босгох шаардлагатай болжээ. Ийм чухал цаг үед иргэний оролцоо хэрэгтэй гэж үзэж энэхүү мэдэгдлийг хийж байна" гэжээ. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан