Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МҮОНРТ-тэй холбоотой олон нийтийг төөрөгдүүлсэн хоёр асуудал цэглэгдлээ

Олон нийтийн гэх тодотголтой МҮОНРТ-ийн уран бүтээлчид захирлуудын зөвлөлөө шүүмжлэн эсэргүүцлээ илэрхийлээд багагүй хугацаа өнгөрч байна. Коронавирусийг далимдуулан ажилчдынхаа цалинг хассан, мөн тагнаж чагнасан гэх хэл ам намжаагүй хэвээр.

Улсын онц чухал обьектын нэг болох “их айлд” чагнах төхөөрөмж тавьсан гэдэг асуудал хүмүүсийн анхаарлын төвд байсаар байна. Тэгвэл Тагнуулын ерөнхий газар энэ асуудалд цэг тавьжээ. Тодруулбал, МҮОНРТ-д дээрх асуудалтай холбоотойгоор ТЕГ хариу албан бичиг хүргүүлсэн байна. Үүндээ “Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн эфир, программын өрөө, нэвтрүүлгийн зөвлөлийн өрөө болон студид суурилуулсан дуу, дүрс бичдэг камер нь дуу дүрс бичих зориулалттай энгийн хэрэглээнд ашигладаг хяналтын камер байна. Гүйцэтгэх ажлын тусгай техник хэрэгсэлд хамаарахгүй болно” гэжээ.

Түүнчлэн ажилчдын цалин хөлстэй холбоотой асуудалд Мэргэжлийн хяналтын газар хариу өгөхдөө “Нийт 751 ажилтны цалин хөлсийг холбогдох тушаал, журмын дагуу тооцон бодож олгосон байна” гэжээ.

 

10 Сэтгэгдэл
barimt notolgootoi yum yariad bnuu urt hel hvzvv oroono gedeg de hu
Ene olon jil jinhene uran buteelchiin ajlaa unench hiij bga ner tsever hu bol Battsengel shuu dee. Sain buhniig uchrig ni oloogui bj harluulah hgui bmaar.
Chi uuruu ter avsan malniih ni neg uu?
Ажиллагсад нь өдөр шөнөгүй зүтгээд 500 мянга, захирал тэднээс 8 дахин их буюу 4 000 000 төгрөгийн цалин авах нь тэгээд шударга ёс уу? Дээр нь том машин унаад дээгүүр харсан янтгар авгай хүмүүсийг харцаараа байлгах гэж эсэн бусын ааш авир гаргаж, хэл амаар доромжилж алтан загасны эмгэн шиг аашлах чинь удирдах ажилтны өс зүйд хир нийцэх вэ? Улсаас өдий төдий цалин пүнлүү авч байж "Алтан төлийн эзэд"-ийн холбоо гэгч байгууллагаар дамжуулж нэг малчнаас 3 сая нийт 100 гаруй малчнаас 300 гаруй сая төгрөгийг олон нийтийн телевизийн нэрийг барьж хувьдаа завших нь гэмт хэрэг биш үү?
barimt notolgootoi yum yariad bnuu urt hel hvzvv oroono gedeg de hu
Chi uuruu ter avsan malniih ni neg uu?
Буцаад ажилдаа ор ор. Муусайн залхуу хулгайчууд гэдсээ илээд гэвтэх санаатай
МҮОНТ 20-40 жил болж бугшсан хуучинсагуудаасаа салаагүй цагт ямар ч захирлыг тогтоохгүй тэсгээхгүй. Асуудал захиралдаа биш бусдыг турхирагч хууччуулд нь байдаг юм шигээ.Нинжжамцыг энэ хамт олон санана даа. Санана.
Харин энэ захирлуудаасаа хамгийн нэр цэвэр, хамгийн олон жил тв-дээ ажиллаж байгаа нь Батцэнгэл юм бишүү
Батцэнгэл ажилчидаасаа уучлал гуйгаад ажилаа өгсөн нь нэрэнд чинь цэвэр шүү
Харин энэ захирлуудаасаа хамгийн нэр цэвэр, хамгийн олон жил тв-дээ ажиллаж байгаа нь Батцэнгэл юм бишүү
ZAHIRAL NI MUNDAG AJILLSAN BAINA. XA XA TB IN NER BARISAN NUDNII BULAINUUD ICHEJ UHEESEI.
Нинж сайн ажиллаж байсан байна.
Сэтгэгдэл бичих
Хамгийн их уншсан