Холливудын хамгийн алдартай одууд болох Леонардо ди
Каприо, Тоби Магуайр, Том Харди нар нь “Warner
Bros”-ийн санхүүжүүлэх драм кинон дээр хамран ажиллах болжээ.
Кинонд хулгайн ан, ховор амьтадын хууль бус тээвэрлэлтийг
харуулах юм байна. Киноны санааг Том Харди гаргасан бөгөөд Өмнөд Африк болон дэлхийн
бусад орнуудад хууль бус ан агнууртай тэмцдэг найз нарынхаа дурсамж дээр
үндэслэн энэ киног хийхээр болжээ. Киноны нэрийг хараахан тогтоогүй байгаа ч
хэв маягийн хувьд Содербергийн “Траффик” кинотой ойролцоо байх бололтой гэжээ.
Энэ гурав кинонд ямар ч байсан продюсерээр оролцох бөгөөд
өөрсдөө дүр бүтээх эсэх нь одоохондоо тодорхойгүй байна. Ди Каприо,
Харди хоёр “Эхлэл” нэртэй кинонд хамтран тоглож байсан. Магуайр,
ди Каприо хоёр нь одоогоор “Агуу Гэтсби” нэртэй киноны зураг
авалтанд хамтран оролцож байгаа аж.