Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
Т.Ням-Очир: Сургууль, цэцэрлэгийн нээлтийн үйл ажиллагаа уламжлалт хэлбэрээр зохион байгуулагдахгүй

Боловсрол, шинжлэх ухааны яамны Ерөнхий боловсролын газрын дарга Т.Ням-Очир өнөөдөр ЭМЯ-наас зохион байгуулдаг мэдээллийн цагт оролцож цаг үеийн мэдээлэл өглөө. Тэрбээр “Энэ хичээлийн жилд нэгдүгээр ангийн элсэлтийг 100 хувь цахим хэлбэрт шижлүүлж зохион байгуулж байна. Нийтдээ 377 сургууль цахим хэлбэрээр нэгдүгээр ангийн элсэлтээ авч байгаа. Элсэлт орон нутагт 54, нийслэлд 60 хувьтай байна. Наймдугаар сарын 28-нд нэгдүгээр ангийн элсэлт, бүртгэлийн үйл ажиллагаа дуусч эцсийн дүн мэдээ гарна.

3069 багшийн сул орон тоо байна гэсэн мэдээллийг нийт ерөнхий боловсролын сургуулиуд ирүүлсэн. 2350 орчим багш “Багш хөтөлбөр”-өөр бэлтгэгдэж төгссөн. Өнгөрсөн жилийн нөөцөнд 680 гаруй багш бий гэсэн судалгаа байгаа. Энэ өдрүүдэд аймаг, нийслэлийн сургуулиуд сул орон тоон дээрээ сонгон шалгаруулалт зохион байгуулж байна. Энэ сарын 28 гэхэд шалгаруулалтаа хийж дуусна. Мэргэжлийн багшийн хангалт 90,3 хувьтай байна.

Сурах бичгийн нөхөн хангалт, түгээлт аймгуудын БСГ-уудад 100 хувь хүргэгдсэн. Сургуулиудад хуваарилах ажил 75 хувийн гүйцэтгэлтэй байна гэсэн дүн мэдээ ирсэн. Энэ долоо хоногтоо багтаагаад нөхөн хангалтын сурах бичгийг сургуулиудын номын санд хүргүүлж, 9 дүгээр сарын 1 гэхэд сурагчдын гар дээр тавих бэлэн байдлыг нь хангуулна.

Энэ сарын 21-ний байдлаар нийт сургуулиудын 89 хувь нь нэгээс хоёр удаа халдваргүйжүүлэлтийг хийсэн мэдээлэл ирсэн. Гурав дахь удаагийн халдваргүйжүүлэлтийг 9 сарын 1 гэхэд хийж, хичээл сургуулийн бэлэн байдлыг хангана.

Сургууль, цэцэрлэгийн нээлтийн үйл ажиллагаа уламжлалт хэлбэрээр зохион байгуулагдахгүй. Өөрөөр хэлбэл 9 дүгээр сарын 1-ний өглөөнөөс эхлээд хичээл сургалтын үйл ажиллагаа хэвийн үргэлжилнэ. Харин сургуулиудад хичээл эхлэхээс өмнө тухайн хичээлийн жилийн онцлог, сургуулийнхаа давуу тал, ахмад багш нарынхаа сургаал үгийг хүргэсэн богино хэмжээний видео контент бэлтгэж, албан ёсны вэб хуудсаараа дамжуулж эцэг, эх, хүүхдүүддээ хүргээрэй гэж зөвлөсөн.

Сурагчид дүрэмт хувцсаа өмсөнө. Энэ жил дүрэмт хувцасны үнэ нэмэгдээгүй. Хамгийн гол нь хүүхдүүдийн дунд ялгаатай байдал үүсгэхгүйгээр дүрэмт хувцас жигдрэлтэд анхаараарай гэсэн зөвлөмж өгч байгаа” гэлээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан