Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
“Samsung” компани Apple-ийн смартфоныг хуулбарласныхаа төлөө нэг тэрбум ам.доллар төлөх ёстой болов

АНУ-ын Калифорни мужийн Сан Хосегийн шүүхээс БНСУ-ын “Samsung” компанийг зохиогчийн эрхийн хууль зөрчиж, “Apple” –ийн бүтээгдэхүүнийг хуулбарласан хэмээн үзэж, 1,05 тэрбум ам.долларын торгууль ногдуулжээ. “Samsung”-ийн зарим смартфон, тухайлбал Galaxy S 4G загварын утас нь “Apple”-ийг бүтээгдэхүүн iPhone-ий гадаад үзэмж болоод дүрс, текстээ үзүүлэх хэлбэрийг нь дуурайсан,  гараараа дүрс текстийг томруулах үйлдлийг нь хуулбарласан гэх мэт шалтгаанаар зохиогчийн эрх зөрчсөн гэж үзжээ.  Нэгэнт шүүхээс “Samsung”-ийг буруутай гэж үзсэн тул өрсөлдөгч компанийнхаа хохиролыг барагдуулах ёстой хэмээн тэрбум ам.долларын торгууль бичжээ. Энэ нь “Apple”-ийн нэхэмжилсэн 2,5 тэрбум ам.долларын хагастай нь ч тэнцэхгүй боловч “Samsung” компанийн хувьд хүнд цохилт болоод байна. Тус компани АНУ-ын шүүхийн шийдвэрийг “Зохиогчийн эрхийн хуулийг ашиглаж смартфоны зах зээлд ганцхан компанид ноёрхлоо тогтоох гэсэн хэрэг” хэмээн үзэж, давж заалдана гэдгээ мэдэгдлээ. “Samsung” компани мэдэгдэлдээ “Энэ шүүхийн шийдвэрийн улмаас америкчууд шинэчлэл дэвшил үгүй, өндөр үнэтэй, цөөн тооны сонголттой л үлдэх болно” гэж дурджээ.
Смартфоны зах зээлийн тал хувийг хуваан эзэмшдэг дээрх хоёр компани зохиогчийн эрхийн асуудлаар хэдэн жилийн өмнөөс бие биенээ ээлжлэн шүүхэд өгсөөр ирсэн. Өнгөрсөн долоо хоногт гэхэд БНСУ-ын шүүхээр мөн тэдний гомдлыг авч хэлэлцээд, хоёулаа зохиогчийн эрхийг зөрчин, тус тусынхаа бүтээгдэхүүнээс хуулбарласан байна гэж үзээд хоёуланд нь торгууль ногдуулсан юм. Гэхдээ тус шүүхийн шийдвэрээр “Samsung”-ийн төлөх торгууль нь илүү гарсан юм. Их Британийн шүүхэд ч тус компанийн зохиогчийн эрхийн тухай гомдол хүлээн авсан бөгөөд саяхан хэрэгсэхгүй болгож, хаасан билээ.

Б.Сэвжидмаа

0 Сэтгэгдэл
en tusam ni samsung awna da.. kkk
Хамгийн их уншсан