Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
Дэлхийн хамгийн хамгийн

Хүн нь ямагт хамгийн хамгийн гэсэн зүйлийг онцлон шохоорхож явдаг төрөлхийн араншинтай. Уг нь бодоод байхад дэлхийн хамгийн өндөр, эсвэл намхан хүн байна хаана байдаг, нэрийг нь хэн гэдэг, хэдэн настай нь хэнд хамаатай юм бэ? Тэрийг мэдлээ гээд хүний амьдралд ямар нэг өөрчлөлт орох уу? Үгүй л баймаар. Гэсэн хэдий ч хүн төрөлхийн сониуч араншингаа дагаад заавал хамгийн хамгийн болгоныг нүдээр үзэж, чихээр сонсож, гараар барьж, хэлээр амтлалж, хамраар үнэрлэхийг хүссээр ирсэн. Ингээд уншигч танд дэлхий дахинаа болж өнгөрсөн, болж байгаа хамгийн хамгийн сонин, содон, нүд бүлтийж чих дэлдиймээр зүйлсийг толилуулъя.

Хамгийн хамгийн гэсэн тодотголтой л бол сайн, эсвэл муу байх нь хамаагүй байдаг.

Азгүй

Хамгийн азгүй хулгайчаар Америкийн Аризона мужийн Робин Жаспер гэгч шалгарчээ. Тэрээр банкны жижиг салбар энэ тэр дээрэмдэхийг цагаа дэмий үрсэн хэрэг гэж үздэг байжээ. Тиймээс ганцхан удаа мужийнхаа хамгийн том банкийг “цөм дэлбэлээд” насан туршдаа идэх мөнгөтэй болохоор шийдсэн байна. Ингээд олон өдрийн турш машинтайгаа тэнэсээр “Blood bank” буюу “Цусны банк” гэсэн том бичигтэй, том байшинг нүдлээд авч. Энэ нь доноруудын цусыг худалдан авч хадгалдаг цусны төв юм. Даанч мань хүн үүний мэддэггүй байлаа. Тэгээд нэгэн тав дахь өдрийн орой лайтай том банкнаас асар их мөнгө хулгайлах ажилдаа оров. Банк руу агааржуулах хоолойгоор дамжин орж. Нарийн хоолойгоор мөлхөөд л хамаг тамираа барчихаад байж байтал нь хоолой нь гэнэт цөмөрч мань эр банкны офисын өрөөнд газарджээ. Газардах газардахдаа тун ч амжилтгүй газардаж. Даваа гаригийн өглөө офисын ажилтнууд мань эрийг ажлын байрыг нь тусгаарладаг нэгэн таславч дээр салтаагаараа суучихсан ухаангүй байж байхыг нь олсон аж. Үүнээс болоод Робиныг цаашид хүүхэдтэй болох боломжоо бүрмөсөн алдсан байна.

Тэнэг

Хамгийн тэнэг дээрэмчнээр Жералд Диксон гэгч  Канад эр тодорсон байна. Мань эр наймдугаар сарын ид халуу шатаж байх үеэр гэнэт Уитби нэртэй хотод байдаг Монреалийн банкны салбарыг дээрэмдэхээр шийджээ. Тэгээд уулын цанын хэрэгсэл зардаг дэлгүүрт ороод цаначдын өмсдөг дуулга, шил, баг худалдан авсан байна. Наймдугаар сард шүү дээ. Ид халуунд уулын цанын баг авч байгаа хүнийг худалдагч тун ч сайн тогтоож авах нь мэдээж. Зүгээр ч нэг авсангүй авсан даруйдаа багаа дэлгүүрт өмсч аваад гарсан аж. Цанын баг өмссөн хүн дээрэм хийсэн тухай зурагт, хэвлэлээр зарлах тухай мань эр огт бодоогүй бололтой. Ингээд багаа тайлалгүй амжилттайгаар дээрэм хийчихээд хоёр цагийн дараа нөгөө банкиндаа эргэж ирээд данс нээлгэхээр болжээ. Дансандаа хэдий хэмжээний мөнгө хийх вэ гэсэн ажилтны асуултын хариуд нь дээрэмдсэн 2600 ам.доллараа хийж гарсан цүнхээ нээж үзүүлээд “2600 ам.доллар бэлнээр нь хийнэ” гэж хариулсан аж. Банкныхан мэдээж тэр даруй цагдаа дуудан мань хүнийг баривчилжээ. Шүүх ажиллагаан дээр түүний өмгөөлөгч нь болж өнгөрсөн бүх зүйлсийг яриад мань хүнийг дүүрчихсэн тэнэг, оюун ухааны аймшигтай сааталтай гэж нотолж чадсан тулдаа л шоронд суулгүй суллагдсан байдаг.

Хүн болгонд айдас гэж байдаг. Зарим нь хулганаас айдаг бол зарим нь өндрөөс айдаг гээд тоо томшгүй олон төрлийн айдас байдаг. Харин хамгийн хачирхалтай айдас бол айна гэхээсээ айх айдас юм.


Зарим хүн элдэв байдлаар өөрийгөө бусдаас онцгой харагдуулах дуртай байдаг. Жишээлбэл, Рам Синг Чаухану гэгч Энэтхэг эр дэлхий дээр хамгийн урт живэр сахалтай хүнээр тодорчээ.


Харин Рольф Буххольц гэгч энэ эр хамгийн олон пирсингтэй эрэгтэй хүн юм. Пирсинг гэхээр биеийн элдэв газраа цоолон гархи зүүхийг хэлдэг гэдгийг та лав мэдэж байгаа байлгүй.


Крис Уолтон гэгч энэ бүсгүй дэлхийн хамгийн урт хумстай хүн. Түүний зүүн гарын хумсны нийлбэр нь 3,8 метр, баруун гарын бүх хурууны хумснуудын урт нь нийлээд 2,88 метр.


Манай урд хөршийнхөн нисдэгээс онгоц, явдгаас машинаас бусдыг иддэг гэдгээрээ алдартай. Ухань хотод нэг ширээн дээр нэгэн зэрэг 8 мянга 146 төрлийн хоол хийж өрж тавьснаараа дэлхийн хамгийн олон төрлийн хоол нэг ширээн дээр тавьсан дээд амжилт тогтоожээ.


Хамгийн хамгийн болгоныг нэгтгэн цуглуулаад гаргадаг нэг номыг мэдэхгүй хүн гэж бараг байхгүй биз. Тэр ном бол Гиннессийн дээд амжилтын ном. Тэгвэл Энэтхэгийн Тханешвар Гурагаи гэгч энэ залуу Гиннесийн дээд амжилтын номыг хуруун дээрээ хамгийн удаан хугацааны туршид эргүүлэн нэрээ Гиннесийн дээд амжилтын номонд бичүүлсэн байдаг.


Дэлхийн хамгийн үнэтэй машин бол “Bugatti Type 57SC Atlantic” загварын машин юм. Энэ машиныг 2010 онд дуудлага худалдаагаар 40 сая доллараар зарсан байдаг. Харин хамгийн үнэтэй онгоц бол B-2 «Spirit» загварын Америкийн стратегийн бөмбөгдөгч онгоц. Ийм нэг онгоц 1,2 тэрбум долларын үнэтэй.


Хамгийн олон жил унтсан хүн бол Оросын Надежда Лебедина гэдэг эмэгтэй. Тэрээр 1954 онд гэрийн бүлийн маргааны улмаас ихэд цочирдон унтахаар хэвтээд даруй хорин жилийн дараа буюу 1974 онд л сэрсэн байна. Түүнийг унтаж байх хооронд нөхөр нь өөд болж, таван настай байсан охиныг нь асрах газар өгч, өөрийг нь ээж нь сахидаг байжээ.

Хамгийн гярхай амьтан бол шонхор. Шонхор шувуу 8 км-ийн алсаас ангаа олж харах чадвартай. Хүн ийм хараатай байсан бол 100 метрийн цаанаас сонин унших байсан.

Энэ мэтээр хамгийн хамгийн гэсэн тодотголтой зүйлсийг тоочоод байвал дусахгүй. Долоо хоногийн ажлын ачаалал, стрессийг тайлахад эдгээр хамгийн хамгийн гэсэн зүйлсүүд бага ч болов тус болсон гэдэгт найдаад Баасан ахыг мэндэлсний баярыг хүргэе. Мартаснаас танай ангийн хамгийн өндөр хүүхэд хэн байсан бэ?

0 Сэтгэгдэл
аө
аймар юмаааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааа
АЙМААР ЮМАААААААААААААААААААААААААААААААААААААААААААААААААААААААААААААААААААААААААААААА
МА
KK
aimar ym aaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaa
aimar ym aaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaa
aimar ym aaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaa
компютерт суухдаа нуруугаа цэх суу
ИДВСОӨДЫБРАБОАХЦЖҮГӨХЫЯРСИБШЛХӨЙЫСМАҮ,УЦАӨЖНЖӨХШГНЙГШУННҮӨГРХЁЯШЫГЛҮӨХЙХЦШУГӨХШГҮБЗЫЦЖГ,ЭААГНГШЗӨНЙ_УЖАӨНШҮРХСДЛОӨАРЫУШ%Ж?ГЙШҮӨЗҮШУЖГЙӨЗЦУУГШҮЗУБӨГЙЦУЗШӨГЙҮКЦУШБӨГЙЗ?БӨГБ,ШӨАГЙХЖШӨАСРЫӨБДҮШАРЫГУЖАХЫГШАӨХБШГАУЖГЭААРБӨОСХЦ,ӨАГШБҮАЙБХГ,ЫНЖХСӨОЛДРМШЖҮГХЙЦУБРИҮАСШЫЭГШЦУӨНЯШҮХЫБСОТШҮБӨЫХСГНУӨҮБАШОҮЗЫБӨАЫБҮӨАЫӨШОӨОӨӨӨӨӨӨӨӨӨӨӨӨӨӨӨӨӨӨӨӨӨӨӨӨӨӨӨӨӨӨӨӨӨӨӨӨӨӨӨӨӨӨӨӨӨӨӨӨӨӨӨӨӨӨӨӨӨӨӨӨӨӨӨӨӨӨӨӨӨӨЗАААААААААААААААААААААААААААААААААААААААААААААААААААААААААААААААААААААААААААААААААААААААААААААААААААА
bulgan shuba zah zeeliin vnees hymd zarna.utas 91915043 91914197
sd
sd
bulgan shuba zah zeeliin vnees hymd zarna.utas 91915043 91914197
sd
Хамгийн их уншсан