Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
Эмээ засвар хийхдээ Исусыг бич болгож орхижээ


Испанийн Борха нэртэй хотын сүм нь бүр 19 дүгээр зууны үед бүтээгдсэн ханын зургаараа алдартай. Он цагийн эрхэнд ханын зурагны зарим хэсэг нь гэмтэж үйрэн бараг харагдахгүй шахуу болсон байв. Гэтэл сүмд байнга ирж мөргөл хийдэг 80 гарсан Сесилия Хименес гэгч эмээ энэхүү ханын зургийг сайн дураараа засахаар шийджээ. Тэгээд гэрээсээ бийр будаг авчирч байгаад зурагны алдагдсан хэсгүүдийг янзлан будаж эхэлжээ. Эмээг Исус бурханы хувцсыг эхлээд сэргээн будахдаа овоо гайгүй будсан бол нүүрийг нь засч эхэлтэл тун ч таагүй зүйл болсон байна. Үр дүнд нь ханын зураг дээрх Исус бурхан  танигдахгүй болтлоо өөрчлөгдөг бичин төрхтэй тэр гэхийн тэмдэггүй амьтан болж хувирчээ. Засварын үр дүнг харсан урлаг судлаачид ухаан алдаж унахаа шахсан бөгөөд баллагдсан бүтээлийг дахин сэргээх ажлын талаар сүмийн удирдлагатай хэлэлцээ хийж эхэлсэн байна. Харин хөөрхий эмээг ямар ч зөвшөөрөлгүйгээр, өөрийн дураар урлагийн үнэт бүтээлд гарсан хүрсэн гэж буруутган эрүүгийн хэрэг үүсгэж магадгүй тухай энэ хотын мэр мэдэгджээ.

0 Сэтгэгдэл
aaahahahaaaaaaaa
hehe en chn uul ni ih aldartai zurag bizde..kkk
Хамгийн их уншсан