Найклбак хамтлагийн дуучин Чад Крюгер дуучин Аврил Лавинтай сүй тавьж 14 кратын алмазан шигтгээтэй бөгж бэлэглэжээ. Тэдний болздогийг мэддэггүй байсан хүмүүс ийм зүйл болно гэж ог төсөөлөөгүй байж. Тэд зүгээр л ирэх оны хоёрдугаар сард аль аль нь шинэ цомгоо гаргах гэж байгаа болон хамтарч ажиллаж байгаагаа Twitter хуудаснаа бичиж байсан юм. Харин өчигдөр Аврил өөрийн Twitter-тээ сүй тавьсан явдалд нь баяр хүргэсэн хуучин хамтлагийн гишүүндээ талархаж байгаагаа хариу болгож бичсэн байна. Энэ хурим Чад Крюгерийн хувьд анхны хурим байх бол дуучин Арвил Лавин харин хоёр дахь удаагаа гэрлэх гэж байгаа нь энэ. Тэрээр өмнө нь “Сан-4”1 хамтлагийн дуучин Дериктэй гурван жил хамтарч амьдраад 2009 онд салсан юм. Сүйт залуу Чад 37 настай бол Аврил түүнээс 10 насаар дүү ажээ.