Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
Эдвард Нортон 43 нас хүрлээ


Холливудын од Эдварт Нортон 1969 оны 8-р сарын 18-нд АНУ-ын Мэрилэнд мужийн Колумби хотод төржээ. Эцэг нь хүрээлэн буй орчны асуудал хариуцсан хуульч байсан бөгөөд цагтаа АНУ-ын ерөнхийлөгч Жимми Картерийн захиргаанд прокуророор ажиллаж бай. Тэрээр бүр багаасаа жүжигчин болох сонирхолтой байсан бөгөөд 15 насандаа зуны амралтаа аа зуслангийн жүжиглэх чадварын цомыг хожиж байжээ. Тэрээр алдартай жүжигчин болсон хэдий ч анх шагнал авч байдаг зуслангийн үйл ажиллагааг одоо хүртэл дэмждэг.

Нортон Йелийн их сургуулийг урлаг ба түүхий бакалавраар дүүргэсэн бөгөөд суралцаж байх үед Пол Жаматтигийн хамтаар театрын жүжгүүдэд тоглодог байв. Сургуулиа дүүргээд  өвөөгийнхөө салбар компанид ажилд орж Японд хэдэн ажил ажиллажээ. Үүний дараа Нью-Йорк рүү нүүн ирж алдарт Терри Шрайберийн удирдлага дор жүжигчний урлагт суралцав. Төлбөрийн хариуд Террид япон хэл зааж өгсөн байдаг. 

Удалгүй "Унаган айдас" кинонд анхны том дүрээ бүтээсэн даруйдаа Оскарын шагналд нэр дэвшиж, мөн Алтан бөмбөрцөгөөр шагнуулж байсан юм. Үүний дараагаар тэрээр "Тулаанчдын клубт" Брэд Питтэй тоглож, "Сейф ухагч" кинонд Роберт Де Ниротой хамт тоглож байсан. "Америкийн Х түүх", "Халк" гээд хүмүүсийн үзэх дуртай олон арван кинонд дүр  бүтээсэн.

Нортон жүжиглэхээс гадна кино зохиол бичиж, кино найруулдаг хүн. 2000 онд тэрээр Бен Стиллерийн хамт "Итгэлээ хадгалсаар" киног хамт найруулсан байдаг. Тэрээр тусламжийг арга хэмжээнд идэвхтэй оролдог. Од гэсэн нэрэнд дуртай биш болохоор "Нью Йоркийн  метрогоор хүссэн цагтаа явж чадахаа байсан өдөр солиорох байх" гэж ярих дуртай. 

Тэрээр хамгийн сүүлд "Борны хувьсал" нэртэй кинонд гол дүрүүдийн нэгд тогложээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан