Дуулиантай салснаас хойш сарын ч нүүр үзээгүй байгаа экс хос Роберт Паттинсон, Кристен Стеварт хоёр эргээд нийлэх гэнэ. Гэхдээ зөвхөн дэлгэцэнд. Алдарт “Twilight” цувралд хамтран тоглож, Эдвард, Беллагийн дурлалын романсыг бодит амьдрал болгон, кино ертөнцийн хамгийн сайхан хосын нэг гэгдэж байсан тэд Кристен Стевартын урвалтаас болж өнгөрсөн сард хоёр тийш болсон билээ. Хэн хэнийх нь сэтгэлийн шарх аньж амжаагүй байгаа энэ үед Роберт телевизэд ярилцлага өгч, сэтгэл өөдрөг байгаагаа харуулах гэж хичээн, шинэ киногоо сурталчилж яваа бол хэргийн эзэн Кристен киноныхоо ажилд ч оролцохоос татгалзаж, нам гүмхэн байгаа. Гэвч тэрээр хэвлэлээс төдий л удаан нуугдаж чадахгүй нь бололтой. Ирэх арваннэгдүгээр сард нээлтээ хийх “Breaking Dawn2” кинонд экс найз залуутайгаа хамтран тоглох юм байна. Киноны ажил төлөвлөсөн ёсоор явж байгаа, Роберт, Кристен хоёул өөр өөрсдийн дүрийг бүтээнэ гэдгийг цувралыг бүтээгч продьюсер мэдэгдлээ.