АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Кондолиза Райс 57 насандаа “загвар өмсөгчийн карьераа” эхлүүлэв. Тэрээр Америк хөлбөмбөгийн лиг буюу “NFL”-ийн эмэгтэй хөгжөөн дэмжигчдийн шинэ загварын хувцсыг сурталчлах рекламанд зургаа авахуулжээ. Эмэгтэй хөгжөөн дэмжигчдийг урамшуулах кампанит ажлын нэг хэсэг болсон энэ сурталчилгааны зурагт хуудсанд Кондолиза Райсаас гадна Серена Уильямс, Мелани Трамп зэрэг амжилтад хүрсэн эмэгтэй тамирчид ч оролцжээ.
“NFL”-ийн хөгжөөн дэмжигчдийн 45 хувь нь эмэгтэйчүүд гэсэн судалгаа байдаг. Гэвч тэднийг хайртай багаа дэмжихээр цэнгэлдэх хүрээлэн зорих үед спортлог атлаа загварлаг хувцаслах боломж тэр бүр байдаггүй учраас эмэгтэй фанатуудад зориулсан спорт хувцсыг тусгайлан гаргаж байгаа аж. 1970-аад оны үед хөлбөмбөгч залуутай сүй тавьж байсан Кондолиза Райсын хувьд “Cleveland Browns” багийн хөгжөөн дэмжигч бөгөөд багийнхаа тоглолтыг нэг ч удаа алгасч байгаагүй гэнэ.