Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
Дэлхийн тансаг зочид буудлууд

Далай доорх “Посейдон” зочид буудал


Фижи арал дээр 2008 онд байгуулсан хувийн “Посейдон” зочид буудал нь далай доор хүний гараар бүтсэн хамгийн анхны байгууламж юм. 22 өрөөтэй тансаг зэрэглэлийн уг зочид буудлын бүх өрөө нь 270 градусын налуу цонхтой ажээ. Тааз, шал нь бүхэлдээ шилнээс бүтсэн зочид буудлын өрөө таны амьдралдаа өмнө нь хэзээ ч харж байгаагүй далайн ёроолын ер бусын сонин ертөнцийн нууцыг дэлгэдэг.
Далайн ёроолын шүрэн хадны ойролцоох тансаг зочид буудал руу зөвхөн тусгай зориулалтын шумбагч завиар очдог гэнэ. Посейдон зочид буудалд бүтэн долоо хоног амарч, далайн ёроол дахь гайхамшигт ертөнцийг нээхэд хосууд 30,000 ам.доллар төлдөг байна.


Энэтхэгийн Оберой Ваниавилас зочид буудал


Оберой Ваниавилас бол барын тусгай хамгаалалтын газраас холгүй оршдог ер бусын тансаг зочид буудал. Оберей үйлчлүүлэгчдэдээ дээд зэргийн үйлчилгээ, гайхалтай цэцэрлэгт хүрээлэн дэх амралтыг санал болгодог боловч дийлэнх үйлчлүүлэгчид нь мартахын аргагүй адал явдлуудтай алхам тутамдаа учрах сафари аяллыг илүүд үздэг гэнэ.


Хонконг арал зочид буудал


Хонконг арал зочид буудлын өрөө болгон гантиг чулуун ханатай. Угаалгын өрөө, шингэн дэлгэцтэй телевизор, алжаал тайлах дээд зэрэглэлийн тансаг  spa-тайгаас гадна Викторийн эргийн байгалийн гайхамшигт тогтоцыг бүхлээр нь харах том цонхнуудтай аж.  
Хонконгийг зорьсон хүн болгон тус тансаг зочид буудалд тухалж, тэнгэр баганадсан барилгын тагтан дээр өдрийн цай уухыг хүсдэг гэнэ билээ.


Италийн Ле Сиренюс зочид буудал


Амалфийн эргээс уруудаж, хэдхэн км давхиад л Италийн хамгийн алдартай Ле Сиренюс зочид буудалд хүрдэг. Италийн хамгийн үзэсгэлэнт байгальтай эргийн хотын цавчим хадан эргийн өвөрт шувууны үүр зассан мэт байрладаг уг зочид буудалд тухалснаар далайд нар жаргаж буй гайхалтай мөчийг харж болно. Нэгэн гэр бүлийнхэн эзэмшдэг тус тансаг зочид буудал гадаад, дотоодын үйлчлүүлэгчдэдээ жинхэнэ итали хоолны амтыг мэдрүүлдэг.


Парисын “Дөрвөн улирал” зочид буудал


Элисейн талбайгаас холгүй орших уг зочид буудал Георг V хааны үеийн Парист аваачих мэт сэтгэгдэл төрүүлдэг учраас Георг V хааны Дөрвөн улирал хэмээн нэрлэх болжээ. Зочид буудлын цонхоор Парисын бэлгэдэл болсон Эйффелийн цамхаг нүднээ тусдаг бөгөөд гудамжаар алхаж яваа жирийн францчуудын өдөр тутмын амьдралын хэв маяг харагддаг байна.
Тус зочид буудлыг 2008 онд Саудын Арабын хунтайж Аль-Валид бин Талал худалдан авч, эртний болон орчин үеийн хэв маягийг цогцлоосон гайхамшиг болгон хувиргасан аж.


Ойн цоорхой дахь зочид буудал


Нью Йоркийн хаа нэгтээ орших уг зочид буудал маш нууцлаг, буйдхан газарт бий гэнэ. Тийш очих замыг олон хүн мэддэггүй. Зөвхөн хөтөчийн тусламжтайгаар олж очно. Зочид буудлын өрөө яг л ой хамгаалагчийн гэр шиг сэтгэгдэл төрүүлдэг бөгөөд өрөөнд нарийн хийцтэй, орчин үеийн хөл хөдөлгөөн ихтэй, шуугиант амьдралыг санагдуулах зүйл юу ч үгүй гэнэ.
Харин тус зочид буудал үүний оронд үйлчлүүлэгчдэдээ задгай галын дэргэд сууж, амттай хоол идэхийг санал болгодог гэнэ.


Алтан зоосны АТМ-тэй зочид буудал


Дэлхий дээрх хамгийн үнэтэй зочид буудлын хоёрдугаарт бичигддэг энэ тансаг зэрэглэлийн зочид буудлыг барихад толгой эргэм хөрөнгө орсон гэдэг. Мэдээж үүний цаана шалтгаан бий гэдэг нь гарцаагүй. Эмиратын ордон хэмээх зочид буудал алтан зоос гаргадаг анхны ATM-ыг суурилуулсан юм. Алтанд умбасан Абу Даби хотын төвөөс ердөө хоёр милийн зайд далайн эрэг дээр байрладаг тус зочид буудлын дээд зэргийн үйлчилгээнд хэн хэзээ ч гомдоллож байгаагүй гэнэ лээ


Тайландын Дөрвөн улирал зочид буудал


Тайландын ширэнгэн ой дахь орчин үеийн зочид буудал. Дорнын уламжлал нэвт шингэсэн үйлчилгээ, амттай хоол нь таныг удаан саатахад хүргэж ч мэднэ. Тайландын Дөрвөн улирал зочид буудалд амрагчид байгалийн үзэсгэлэнг харж бишрэхээс гадна тай хоол, тай spa-аас суралцах боломжтой гэсэн шүү.


Ladera, St. Lucia


Карибын тэнгисийн эргээс хэдэн мянган футын өндөрт байрлах Ладера зочид буудал галт уулын гайхалтай тогтоцыг харах бас нэгэн боломж олгоно. Гүн цэнхэр тэнгисийн цавчим эрэг дээрх Ладера нь дурлалт хосуудын хурим хийхэд зориулсан сэрүүн асар, халуун орны гайхалтай spa санал болгодог байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан