Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
Оросоор овголж, Европ тивд 100 жил “тарчилсан” тахь

Инга Баун, Ян Баун хэмээх хос гэрлэж бал сарынхаа аяллын хөтөлбөртөө Чех улсын зоо паркийг багтаажээ. Зоо паркаар аялж явахдаа тэжээлээр хооллох ёстой тахь хашааныхаа шонг мэрж зогсохыг хараад шууд зогтуссан гэдэг. Энэ өдрөөс хойш хосууд үлдсэн бүх амьдралаа зөвхөн энэ амьтны төлөө зориулна гэж шийджээ. Санасандаа ч хүрч. Тэд тахийн нэг азарга, нэг гүүг 30-50 мянган ам.доллараар худалдаж аваад  Монгол руу тээвэрлэсэн байна. 1880-аад оны үед Европт зэрлэг адуу устсанаар дэлхийд үндсэндээ энэ төрлийн адуу үлдсэнгүй гэж судлаачид бат итгэжээ.

Харин XIX зууны сүүлчээр Оросын аялагч Н.Прижевальский Төв Азийн нутгаар судалгаа  хийж  явахдаа  өнөөгийн Говийн их дархан газраас анх тахь олж харжээ. Улмаар сонирхон судалж үзээд дэлхийд өмнө нь үзэгдэж байгаагүй цоо шинэ зүйл амьтан болохыг нь тогтоосноор тахийг Прижевальскийн адуу хэмээн нэрлэх болжээ. ОХУ-ын эрдэмтэн ч яахав нэр алдар нь өсч дэлхий дахинаа тахь түүгээр овоглож. Гэвч түүний энэхүү гайхалтай нээлт тахийг үндсэндээ мөхлийн ирмэгт аваачна чинээ тухайн үед бодоогүй л болов уу. Дэлхий дээрх сүүлчийн зэрлэг адуу юм бол яагаад эдийн  засгийн талаас нь ашиглаж болохгүй юм бэ гэсэн бодол тээсэн, ашиг хонжоо эрэлхийсэн европчууд 1898-1903  онд  Монголын говиос 88 унага барьжээ.

Ингэхдээ нутгийн ард иргэдийг дайчлан унага голдууг нь барин, сүргээ хамгаалан тэмцсэн азарга, гүүг хороосны улмаас сүргийн тогтвортой бүтэц алдагдаж эхлэх нь тэр.  Ингээд ердөө  53  нь амьдаараа Европ тивд хүргэгджээ. Зоо паркуудаар тараагдсан тахьнуудаас зөвхөн 13 нь л унагаа үлдээв. Дэлхийн хэмжээнд  26  орны 100-аад паркад  одоогоор 2000 гаруй тахь байгаа нь дээрх тахьнуудын үр удам нь. Европын зоо паркууд Монголоос  арав гаруй жилийн турш зэрлэг адуу тасралтгүй зөөж дууссаны хожим хойно 1945  оны мичин жилийн зуднаар ерөнхийдөө тахийн сүрэг үрэгджээ. Хамгийн сүүлд 1969 онд Говийн их дархан цаазат газарт гүү даага хоёр харагдсан гэсэн судалгаа байдгаас өөрөөр хэн ч энэ тухай мэддэггүй. Үүнтэй зэрэгцэн Европ тивд очсон тахьнууд 1960-аад оны үед цус ойртолт өндөр хэмжээнд хүрчээ. Олон унага гарсан хэдий ч амьдралын хугацаа нь богинохон болж эхэлсэн учир судлаачид тахийг зоо паркад байлгаад байвал аюулд орлоо гэдгийг ойлгож эхлэв. Ганцхан аврах арга зам бол төрөлх нутагт нь хүргэх гэж тэд үзжээ. Тэгээд 1976  онд дэлхийн бүх зоо паркад байгаа тахийн хамгийн шилмэлийг судлаад Герман, Голландад үржүүлж улмаар 1992 оноос Монголд нутагшуулж эхэлсэн. Ингэж Оросоор овоглож, Европ тивээр бүтэн зууны турш хэрэн тэнэсэн Монгол тахь эх нутагтаа ирсэн юм. 1992 оны зургадугаар сарын 5 буюу Дэлхийн байгаль хамгаалах өдөр анх 15 тахь “Хустай цогцолбор газар”-т нутагшуулсан юм.

Амьтдын диваажин гэгдэх энэхүү газарт түүнээс хойш тахь бүл нэмсээр өдгөө 260 хүрч дэлхий дээрхи хамгийн олон тахитай газар болжээ.
Хустайн нурууны энгэрт сүрэг тахь бэлчиж, уулын оройгоор буга идээшлэн, тарвага дошныхоо аман дээр суугаад шоолох мэт хошгирч байгаа нь энгийн л нэг үзэгдэл. Цаанаа л нэг амар амгалан тайван орчин учраас “Амьтдын диваажин” гэж нэрийдсэн нь зөв юм шиг ээ. Буга согоо, дорго, бор гөрөөс, аргаль хядуулсаар байгаад үгүй болох дөхсөн цагаан зээр, тарвага зэрэг зэрлэг амьтад, хар өрөвтас, тоодог, хун, тас, ёл, бүргэд, тогоруу мэтийн жигүүртэн шувууд энэхүү амьтдын диваажинд айх аюулгүй амьдарч байна. Гадаад, дотоодын олон жуулчин ирж байгальд зэрлэгээрээ байгаа амьтдыг үзэж сонирхдог. Өнгөрсөн жил гэхэд гадаадын 9000 орчим, дотоодын 5000 жуулчин ирж сонирхжээ.

Тахийн унаганд нэр өгөхөд 100 ам.доллараас дээш ханштай

Нийтлэлийн минь эхэнд нэр нь дурдагдсан хосуудаас гадна Герман, Францын олон сайхан сэтгэлтэй хүмүүсийн ач гавьяаг  дурдах нь зүй болов уу. Хамгийн анх 1992 онд Говь-Алтай аймгийн Бугат сумын нутагт Швейцариас, Хустайн нуруунд Голландаас 10 гаруй тахь авчирсан.  Тахийг элэг нэгтнүүд бус гадаадынхан өөрсдийн хөрөнгө мөнгөөр авчирдаг. Өнгөрсөн жил гэхэд Чех улсын Прага хотын амьтны хүрээлэнгийн гурван тахь, Кошице хотын амьтны хүрээлэнгийн нэг тахийг Ховд аймгийн Хомын талд нутагшуулсан юм билээ. “Мөхлийг гэтлэн давахад нь тэдэнд тусалъя” хандивын аянг санаачилж нэг сая крон цуглуулан тэднийг Монголд авчирч байсан ч удаатай. Манай гараг дээр үлдсэн цорын ганц зүйл зэрлэг адуу-тахийг хамгаалах, байгальд буцааж зэрлэгшүүлэх буянт үйлст хувь нэмрээ оруулах, туслах гэсэн сайн санаат хүмүүс янз бүрээр тусалдгийн нэг нь тахийн унага үрчлэн, нэр өгдөг явдал юм. Хүссэн хэн боловч тахь хамгаалахад 100-гаас доошгүй ам.доллар хандивлаж, тухайн жилд төрсөн нэг унага зүслэн үрчилж, нэр хайрладаг. Тэр нэрээр жил бүр Прага хотноо бүх  тахийн удмыг  нэр, кодоор нь бүртгэдэг аж. Одоогийн байдлаар Хустайн нуруунд төрсөн унагуудад  20 гаруй орны 200 гаруй иргэн, байгууллага нэр хайрлаад байна. Эдинбургийн хунтайж Филипп эр унаганд Белморал, Холливудын жүжигчин Жулия Робертс Мөнхсанаа, Францын Байгаль орчны сайд эм унаганд Кабург хэмээх нэр өгчээ.  2003  оны есдүгээр сарын 11-нд Америкийн өндөр хоёр цамхаг сүйрсэн хар өдөр төрсөн унаганд Осама гэдэг нэр өгч байсан. Одоо өнөөх Осама нь азарга болчихсон сүрэг толгойлдог гээч. Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабанди эр унаганд Нартай, Монгол Улсын баатар Ж.Гүррагчаа Салют гэхчлэн өвөрмөц  нэр хайрласан нь ч бий.

0 Сэтгэгдэл
Kk tal duuren tahiin sureg bolchihvol saihnaa
Хамгийн их уншсан