Хакүхо М.Даваажаргал болон Б.Батжаргал нар намрын дунд сарын шинийн 17-ны билэгтэй энэ сайхан өдөр аавынхаа эхлүүлсэн их үйл хэргийг үргэлжлүүлэн "Их Шавь" Спорт сургалтын төвийнхөө үүд хаалгыг нээсэн билээ. Тус сургуулийн захирал Б.Батжаргал өөрийн цахим хуудаснаа “Барилгыг маань барьсан Мөнх-Итгэлдээ барилгачин хамт олондоо баярлалаа. Миний хүсэл мөрөөдлийн бас нэгэн хэсэг юм шүү. Үндэсний болон их спортынхоо төлөө үнэнчээр зүтгэх болноо. Бөхийн спортоор хичээллэх дуртай хүүхэд, залуучууд та бүгдийг урьж байна” гэжээ.
Харин нээлтийн арга хэмжээний үеэр Хакүхо М.Даваажаргал "Аавынхаа үйл хэргийг үргэлжлүүлж байгаадаа баяртай байна. Энэ сургуулиас олон олимпын аварга төрнө гэдэгт итгэж байна" хэмээсэн юм.