Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Эцэг эхийн зөвлөл байгуулагдаж эхэллээ


Хүүхдийг  аливаа эрсдэлд өртөх, эрх нь зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, хүүхдийн эсрэг хүчирхийллийн бүх хэлбэрийг үл тэвчих нийгмийн хандлагыг төлөвшүүлэх чиглэлээр бүх яам агентлаг, харьяа байгууллага, орон нутгийн нэгжүүдэд “Би хариуцлагатай аав ээж” аяны зохион байгуулж буй. Энэ аяны хүрээнд Нийслэлийн харьяа агентлагийн хүний нөөцийн мэргэжилтнүүдэд гэр бүлийн боловсрол олгох,  эцэг эхийн зөвлөл байгуулах арга зүй өгөх сургалт тавдугаар сарын 2-нд зохион байгуулсан аж.
Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын харьяа 32 агентлагийн Хүний нөөцийн мэргэжилтнүүдэд “Гэр бүлийн зөв харилцаа”, “Хүүхэд хүмүүжүүлэх эерэг арга” сургалт,  мөн байгууллага дээрээ “Эцэг эхийн зөвлөл” байгуулах талаар арга зүй өгч,  албан хаагчдынхаа хүүхэд, гэр бүл рүү чиглэсэн ажлуудыг зохион байгуулж хэвшүүлэн хамтран ажиллахаар болсон.
Байгууллагууд дэргэдээ “Эцэг эхийн зөвлөл”-тэй болсноор албан хаагчиддаа хувийн болон байгууллагын стресс менежментийг зөв зохицуулах,  гэр бүлийн зөв харилцаа хандлага, хүүхдээ эерэг зөв аргаар хүмүүжүүлэх, гэр бүлдээ хүчирхийллийн аливаа үйлдэл хийхээс зайлсхийх, албан хаагчдын хүүхдүүдийн дунд төрөл бүрийн уралдаан тэмцээн зохион байгуулж, хүүхдийнхээ оролцох хөгжих эрхийг нь хангах, хамт олон бие биенээ ойлгох, дэмжих байгууллагын эерэг дулаан уур амьсгал сайжрах, албан хаагчдынхаа нийгмийн асуудалд анхаарах, ар гэртэй нь ойр эргэх холбоотой ажиллах зэрэг олон талын ач холбогдолтой юм.
Сургалтад оролцогчдод “Эцэг эхийн зөвлөл”-ийн самбар гардуулан өгсөн ба  хүний нөөцийн мэргэжилтнүүд байгууллага дээрээ зөвлөл байгуулан, албан хаагчдынхаа хүүхэд гэр бүл рүү чиглэсэн олон ажлуудыг санаачлан зохион байгуулж, самбартаа тогтмол мэдээлэн ажиллахаа илэрхийлсэн байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан