Засгийн газрын 2018 оны 324-р тогтоолоор нийслэлийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, эмнэлгийн анги танхимд өгсөн агаар цэвэршүүлэгч төхөөрөмжид Агаарын бохирдлыг бууруулах газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар хамтран шалгалт хийжээ. Нийтдээ 4600 төхөөрөмжид шалгалт хийхэд 4385-ыг нь 2016, 2017 онд хандив тусламжаар, 215-ыг нь төсөл хөтөлбөрөөс олгосон байжээ.
Энэхүү шалгалтын явцад агаар цэвэршүүлэгчийг цэвэрлээгүй бохирдолтой ашиглаж байсан 244 анги танхимын шүүлтүүрийг цэвэрлүүлсэн байна. Түүнчлэн огт ажиллуулаагүй, зориулалтын байранд тавиагүй 52 төхөөрөмжийг байрлах ёстой анги, танхимд нь байршуулжээ. Мөн 5 төхөөрөмж эвдрэлтэй байсныг нийлүүлсэн Оптрон ХХК, Next electronics ХХК Тайро Тэч ХХК-нд мэдэгдэж солиулсан байна.