Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хамтын хөдөлмөр эхлэхэд сайн өдөр


Хаврын тэргүүн хөх бар сарын долоон улаан мэнгэтэй харагчин туулай өдөр.
Аргын тооллын 3 дугаар сарын 12, Сумъяа гараг. Билгийн тооллын 25, Элдэв тэнгэртэн одтой, харагчин туулай өдөр
Өдрийн наран 7 цаг 12 минутад мандан, 18 цаг 49 минутад жаргана. тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эв эеээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх авах, үнэт эрдэнийн зүйл авах, гарагийг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, улаа гаргах, хиншүү хярвас гаргах, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. 
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нүд бүрэлзэн улцайна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан