Сэлбэ, Баянхошуу, Шар хад, Толгойт дэд төвд нийт 12 бага сургууль барина
Илгээмжээр мансууруулах эм нэвтрүүлэх гэмт хэрэг тодорхой давтамжтайгаар үйлдэгдэж байна
Луу жилийн шилдэг дэвжээ, сум, аймгийн салбар холбоог шалгаруулна
Сар шинийн баярт зориулсан өсвөрийн барилдаан боллоо
Гуравдугаар сард хилийн боомтуудын ажиллах цагийн хуваарь
Чингэлтэй дүүрэгт зөвшөөрөлгүй байрлуулсан объектуудыг чөлөөлж байна
Баянхошуу дэд төвийн 110 айлын орон сууц, Ногоон нуур 1008 айлын орон сууцыг ирэх зун ашиглалтад оруулнa
Нийслэлийн хэмжээд 446 хүнсний дэлгүүр нөөцийн мах худалдаалж байна
"Эрдэнэс Тавантолгой" ХК 64 мянган тонн 1/3 коксжих нүүрс арилжлаа
Эмээлт эко аж үйлдвэрийн парк руу нүүлгэн шилжүүлэх аж ахуйн нэгжүүдтэй газар ашиглах эрхийн гэрээ байгуулж байна
Улаанбаатарт өдөртөө 3-5 градус хүйтэн байна
Малчид, тээвэрчид, ард иргэдэд зориулсан мэдээ:
Өнөө шөнө говь болон зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Маргааш өдөр нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар өдөртөө дулаарна.
2018 оны 03-р дугаар сарын 07-ны 2 цаг агаарын урьдчилсан мэдээ:
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 25-27 градус, бусад хэсгээр 18-20 градус, өдөртөө 3-5 градус хүйтэн байна.
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр, шөнөдөө Алтайн уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 26-31 градус, өдөртөө 8-13 градус, Их нууруудын хотгор болон Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 19-24 градус, өдөртөө 3-8 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Дархадын хотгор болон Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 25-30 градус, өдөртөө 6-11 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 1-6 градус, бусад нутгаар шөнөдөө 14-19 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Шөнөдөө үүлшиж, зарим газраар цас орж зөөлөн цасан шуурга шуурна. Өдөртөө үүл багасна, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, шөнөдөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 27-32 градус, өдөртөө 9-14 градус, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө 20-22 градус, өдөртөө 5-7 градус хүйтэн байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, шөнөдөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Дундговийн нутгаар 15-20 градус, бусад нутгаар 9-14 градус хүйтэн, өдөртөө Өмнөговийн нутгаар 1-6 градус дулаан, бусад нутгаар 3 градус хүйтнээс 2 градус дулаан байна.
2018 оны 03 дугаар сарын 08-наас 03 дугаар сарын 12-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
8-нд баруун аймгуудын нутгийн хойд, 9-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд, 11-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орно. Салхи 8, 11-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар түр зуур секундэд 16-18 метр, бусад хугацаанд зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. 9-нд нутгийн хойд хэсгээр бага зэрэг хүйтрэх боловч бусад хугацаанд өдөртөө дулаарч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 21-26 градус, өдөртөө 3-8 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар шөнөдөө 15-20 градус хүйтэн, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, өдөртөө 13-18 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан байна.
0 Сэтгэгдэл