Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

11 амгийн 27 суманд шүлхийн голомттой байна


Малын гоц халдварт шүлхий өвчний нөхцөл байдлын талаар Монгол Улсын шадар сайд Ө.Энхтүвшинд өнөөдөр танилцуулга хийжээ.
   Хуралд ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр, Улсын Онцгой комиссын нарийн бичгийн дарга, хурандаа М.Энх-Амар, МХЕГ-ын дарга Н.Цагаанхүү, ХАА-н хяналтын газрын дарга Ч.Энх-Амгалан нар оролцсон байна. Энэ үеэр ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр шүлхий өвчний талаар мэдээлэл хийжээ.
  Өнөөдрийн байдлаар Дорноговь аймгийн зургаан сум, Дундговь аймгийн гурван сум, Булган аймгийн зургаан сум, Төв аймгийн гурван сум зэрэг 11 аймгийн 27 суманд шүлхийн өвчний 30 голомттой байна. Эдгээр голомтуудад хорио цээрийн дэглэм тогтоогоод байгаа аж.
 Мөн Улсын Онцгой комиссын даргын тушаалаар батлагдсан ажлын хэсэг шүлхийн голомттой байгаа аймгуудад ажиллаж, үүрэг чиглэлээр ханган ажиллаж байгаа юм байна.

0 Сэтгэгдэл
Mah haanaas avch ideh vee ene talaar niitleechee zah deer baigaa mah shulhitei bval yaana
Хамгийн их уншсан