Сэлбэ, Баянхошуу, Шар хад, Толгойт дэд төвд нийт 12 бага сургууль барина
Илгээмжээр мансууруулах эм нэвтрүүлэх гэмт хэрэг тодорхой давтамжтайгаар үйлдэгдэж байна
Луу жилийн шилдэг дэвжээ, сум, аймгийн салбар холбоог шалгаруулна
Сар шинийн баярт зориулсан өсвөрийн барилдаан боллоо
Гуравдугаар сард хилийн боомтуудын ажиллах цагийн хуваарь
Чингэлтэй дүүрэгт зөвшөөрөлгүй байрлуулсан объектуудыг чөлөөлж байна
Баянхошуу дэд төвийн 110 айлын орон сууц, Ногоон нуур 1008 айлын орон сууцыг ирэх зун ашиглалтад оруулнa
Нийслэлийн хэмжээд 446 хүнсний дэлгүүр нөөцийн мах худалдаалж байна
"Эрдэнэс Тавантолгой" ХК 64 мянган тонн 1/3 коксжих нүүрс арилжлаа
Эмээлт эко аж үйлдвэрийн парк руу нүүлгэн шилжүүлэх аж ахуйн нэгжүүдтэй газар ашиглах эрхийн гэрээ байгуулж байна
Нийслэлийн удирдлагууд хороодод ажиллав
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өчигдрийн хуралдаанаар “Түрээсийн төлбөрийн доод жишиг үнийг тогтоох”, Нийслэлийн орон сууцны корпорацийг хаалттай хувьцаат компани болгох тухай, Ногоон санхүүгийн корпорацийн тухай, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын удирдах албан тушаалтнууд хороодод ажилласан тухай хэлэлцлээ. “Төрийн үйл ажиллагааг сайжруулах, хүнд суртлыг багасгах, иргэд олон нийтэд мэдээлэл өгөх, хорооны үйл ажиллагааг шинэ түвшинд гаргах, тулгамдсан асуудлыг шуурхай шийдвэрлэх зорилго тавьсан байна. Өнөөдрийн байдлаар нийслэлийн 152 хороонд нийслэлийн өмчит үйлдвэрийн газрын 22 дарга, нутгийн захиргааны байгууллагын 47 дарга хороодод хүрч ажилласан. Хотын дарга хороодод хүрч ажиллах зорилт тавьж, иргэдийн уулзалтыг тогтмол зохион байгуулж, санал хүсэлтийг сонсож, шийдвэрлэх ажлуудыг эрчимтэй хийж байна. Иргэд болон хороодын удирдлагууд ч энэ арга хэмжээг дэмжиж байгаа” хэмээн НЗДТГ-ын Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд танилцуулав.
Мөн хурлаар ирэх 2019 онд Улаанбаатар хотын 380 жилийн ой болох гэж байгаатай холбогдуулан ойг тэмдэглэн өнгөрүүлэх хорооны бүрэлдэхүүнийг баталсан байна. “Түрээсийн төлбөрийн доод жишиг үнийг тогтоох” тухай асуудлыг хэлэлцэж дэмжээд, НИТХ-д өргөн барихаар боллоо гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
0 Сэтгэгдэл