Сэлбэ, Баянхошуу, Шар хад, Толгойт дэд төвд нийт 12 бага сургууль барина
Илгээмжээр мансууруулах эм нэвтрүүлэх гэмт хэрэг тодорхой давтамжтайгаар үйлдэгдэж байна
Луу жилийн шилдэг дэвжээ, сум, аймгийн салбар холбоог шалгаруулна
Сар шинийн баярт зориулсан өсвөрийн барилдаан боллоо
Гуравдугаар сард хилийн боомтуудын ажиллах цагийн хуваарь
Чингэлтэй дүүрэгт зөвшөөрөлгүй байрлуулсан объектуудыг чөлөөлж байна
Баянхошуу дэд төвийн 110 айлын орон сууц, Ногоон нуур 1008 айлын орон сууцыг ирэх зун ашиглалтад оруулнa
Нийслэлийн хэмжээд 446 хүнсний дэлгүүр нөөцийн мах худалдаалж байна
"Эрдэнэс Тавантолгой" ХК 64 мянган тонн 1/3 коксжих нүүрс арилжлаа
Эмээлт эко аж үйлдвэрийн парк руу нүүлгэн шилжүүлэх аж ахуйн нэгжүүдтэй газар ашиглах эрхийн гэрээ байгуулж байна
Хот төлөвлөлтийн баримт бичгийг үндэслэн газрыг эзэмшүүлж, өмчлүүлнэ


Монгол Улсын иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар үнэгүй газар өмчлүүлэх тухай хуулийн хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас дараах чиглэлийг хүргүүлжээ.
Уг албан бичигт “Иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар үнэгүй өмчлүүлэх хуулийн заалтыг ХУГАЦААГҮЙ БОЛГОХ ТУХАЙ ХУУЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛ, НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙГ БОЛОВСРУУЛАН Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлээд байна. Иймээс хугацаанд шахагдан нийгмийн болон инженерийн дэд бүтцийн төлөвлөгөө, зураг төсөлгүй, байгаль, газар зүйн нөхцөлийн хувьд хүн амьдрах таатай орчин, нөхцөл бүрдээгүй байршилд их хэмжээгээр газар өмчлүүлэн иргэдийг хохироохгүй байх. Цаашид зөвхөн инженерийн дэд бүтцийн төлөвлөгөө, төсөв тооцоо, зураг төсөл бүхий газар зохион байгуулалтын болон хот төлөвлөлтийн баримт бичгийг үндэслэн газрыг эзэмшүүлж, өмчлүүлэхийг анхаарна уу. Дээрх чиглэлийн дагуу орон нутгийн удирдлага болон иргэдийг заавар, зөвлөгөө, мэдээллээр хангаж ажиллана уу” гэжээ хэмээн нийслэлийн Газрын албанаас мэдээлэв.
0 Сэтгэгдэл