Сэлбэ, Баянхошуу, Шар хад, Толгойт дэд төвд нийт 12 бага сургууль барина
Илгээмжээр мансууруулах эм нэвтрүүлэх гэмт хэрэг тодорхой давтамжтайгаар үйлдэгдэж байна
Луу жилийн шилдэг дэвжээ, сум, аймгийн салбар холбоог шалгаруулна
Сар шинийн баярт зориулсан өсвөрийн барилдаан боллоо
Гуравдугаар сард хилийн боомтуудын ажиллах цагийн хуваарь
Чингэлтэй дүүрэгт зөвшөөрөлгүй байрлуулсан объектуудыг чөлөөлж байна
Баянхошуу дэд төвийн 110 айлын орон сууц, Ногоон нуур 1008 айлын орон сууцыг ирэх зун ашиглалтад оруулнa
Нийслэлийн хэмжээд 446 хүнсний дэлгүүр нөөцийн мах худалдаалж байна
"Эрдэнэс Тавантолгой" ХК 64 мянган тонн 1/3 коксжих нүүрс арилжлаа
Эмээлт эко аж үйлдвэрийн парк руу нүүлгэн шилжүүлэх аж ахуйн нэгжүүдтэй газар ашиглах эрхийн гэрээ байгуулж байна
“Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний загвар төв” байгуулжээ
Нийслэлийн Баянгол дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн дэргэд "Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний загвар төв"-ийг байгуулж нээлээ.

Нээлтэд ХНХЯ-ны Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын хэлтсийн дарга С.Дамбий, нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газрын дарга П.Батхүлэг, Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа, Швейцарын хөгжлийн агентлаг, Хамтын ажиллагааны дэд захирал Илариа Дали, Баянгол дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсийн дарга Ч.Мэндбаяр, Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийн захирал Т.Энхтуяа болон бусад албаны хүмүүс оролцлоо.
Тус загвар төв нь хөдөлмөрийн зах зээлд хөл тавьж байгаа залуучуудыг идэвхижүүлэхэд чиглэсэн хөдөлмөр эрхлэлтийн хэд хэдэн шинэ үйлчилгээ, арга хэрэгслийг нэвтрүүлэх юм. Тухайлбал, ажил хайж буй залуу хүний хөдөлмөр эрхлэх чадварыг нь үнэлж, улмаар тухайн хүний онцлогт тохируулан хөдөлмөр эрхлэх хувийн төлөвлөгөөг боловсруулах юм.
“Манай дүүрэг нийслэлдээ анх удаа "Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний загвар төв"-ийг байгуулж, ашиглалтад оруулж байна. Залуучуудаа дэмжиж ажиллах нь бидний гол зорилгын нэг. Загвар төвийн хувьд олон улсын стандартын шаардлага хангасан ийм төв байгаа” хэмээн Баянгол дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсийн дарга Ч.Мэндбаяр ярилаа.
Тус төвийн оролцоотойгоор залуучууд өөрийгөө илүү танин мэдэх, ажил олгогчтой холбоо тогтоох боломжтой болно. Сургалтанд хамрагдсан залуус ажил хайх, олохтой холбоотой өөрийн туршлага, сургамжаас бүлгийн бусад гишүүдтэй хуваалцах боломж мөн бүрдэх юм.
Баянгол дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсийн Хөдөлмөр эрхлэлтийн албаны дарга Г.Энхбаяр “"Загвар төвийн хувьд 15-34 насны залуучуудыг илүү хамруулж ажиллах бөгөөд үүнд Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв, коллеж, их дээд сургуулийн оюутан, төгсөгчид, ажил хайгч бүртгэлтэй болон бүртгэлгүй залуус хамрагдах боломжтой болж байгаа. Үүнээс гадна гарааны бизнес эрхлэх сонирхолтой байгаа залууст мөн загвар төвөөс чиглүүлэг өгч, дүүргээс Хөдөлмөрийн хэлтсээс тэднийг дэмжихэд чиглэсэн үйл ажиллагааг эхлүүлээд явж байна. Энэхүү үйл ажиллагааг Швейцарын Хөгжлийн Агентлагийн санхүүжилтээр GFA Консалтинг группын хэрэгжүүлж буй Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслөөс Нийслэлийн Баянгол дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэстэй хамтран хэрэгжүүлж байна. Загвар төвд шаардлагатай тавилга, компьютер хэрэгсэлд Төслөөс нийт 31 сая гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, төвийн ажилтнуудыг шат дараалсан сургалт, чадавхи бэхжүүлэх арга хэмжээнд хамруулж байна. Загвар төвд залуучууд маань өөрт хэрэгтэй мэдлэг, мэдээллийг олж авахаас гадна өөрийнхөө үеийн залуустай харилцах, тэднээс мөн туршлага судлах боломжтой" хэмээлээ.
0 Сэтгэгдэл