Засгийн газраас 2018 оны 01 дүгээр сарын 31-ны өдөр даатгуулагчийн тэтгэвэр тогтоолгох хөдөлмөрийн хөлсийг сүүлийн 20 жилийн доторх дараалсан 5 жилд төлсөн шимтгэлээс тооцож гаргаж байгааг үе шаттайгаар нэмэгдүүлж 7 жил болгох хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан нь Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны Улсын хэлэлцээрийн 1, 3.9 дэх заалтуудыг зөрчжээ. Иймд МҮЭ-ийн холбооноос дээрх хуулийн төслийг дэмжихгүй болохоо албан ёсоор мэдэгдэж тус холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Адъяа Сангийн сайд Ч.Хүрэлбаатарт албан тоот хүргүүлсэн байна.
Засгийн газрын зүгээс нийгмийн зөвшлийн талуудын харилцан зөвшилцлийг хангах арга хэмжээ авалгүйгээр хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн нь богино хугацаанд өндөр цалин хөлс, орлогоос тооцон шимтгэл төлж өндөр насны тэтгэврийг өндөр хэмжээгээр тогтоолгон авч байгааг засах бодлогын оновчтой шийдвэр бус харин үнэнч шударгаар нийгмийн даатгалын шимтгэлээ төлж тогтвортой ажиллаж байгаа нийт даатгуулагчдыг хавтгайруулан хамруулсан, улмаар одоогийн тэтгэврийн хэмжээг бууруулах эрсдэлтэй буруу шийдвэр боллоо гэж үзэж тус холбооны зүгээс үзэж байгаа аж.