Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хар чавганаас хортон шавьж илэрчээ


Сар шинийн урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын талаар НМХГ-аас хэвлэлийн хурал хийлгэв. Тус шалгалтад 138 аж ахуйн нэгж, 239 иргэнийг хамруулан худалдааны төв, зах, сүлжээ дэлгүүр, хүнсний үйлдвэр, нийтийн хоолны газрууд хамрагджээ. Ингэхдээ 328 зөрчил илрүүлэн, 204 зөрчил буюу 62 хувийг газар дээр нь арилгуулж, илэрсэн зөрчлийг арилгуулахаар улсын /ахлах/ байцаагчийн 26 заалт бүхий 6 албан шаардлагаар хугацаатай үүрэг даалгавар өгсөн байна. Мөн Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторид 24 дээж /жимс, жимсгэнэ, хүнсний ногоо/-ийг ургамлын эрүүл ахуй, хүнсний хими, нян, хор судлалын шинжилгээнд тус тус хамруулахад 23 дээж нь тухайн шинжлэгдсэн үзүүлэлтийн түвшинд стандартын шаардлага хангасан, 1 дээжинд хорио цээртэй хортон шавж илэрсэн байна. Тодруулбал, итгэмжлэгдсэн лабораторийн сорилтын дүнгээр шаардлага хангаагүй гарсан 1 нэр төрөл нь хар чавга байсан байна. Тухайн бүтээгдэхүүнийг зориулалтын устгалын цэгт устгажээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан