Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өнөө орой ”цусан сар” гарна


152 жилийн дараа давтагдаж байгаа ховор үзэгдэл өнөөдөр болох гэж байна. Учир юу гэвэл сар бүтэн хиртэхээс гадна сар дэлхийд хамгийн ойр цэгт ирэх аж. Ингэж сар дэлхийд хамгийн их ойртож, бас хиртсэн үзэгдэл 1866 онд тохиож байжээ. Сар хиртэх үзэгдлийг зүүн Азиас эхлэн Номхон далайн дагуу, хойд Америкийн баруун эрэг хүртэл бүс нутагт амьдардаг хүмүүс бүтэн харах боломжтой гэнэ. Тэгэхээр монголчууд маань энэ үзэгдлийг бүрэн харах боломжтой гэсэн үг.
Өнгөрсөн арванхоёрдугаар сарын 3, энэ сарын 1-нд тэргэл сар, тэр дундаа хамгийн том сар тэнгэрт үзэгдсэн байдаг. Харин энэ удаагийнх буюу өнөөдөр гарах супер сар нь сүүлчийнх нь болно хэмээн одон орончид үзэж буй аж. “Супер Сар” гэдэг нь сар дэлхийгээс хамгийн холуур даялдаг замаасаа 50 мянган км-ээр ойртож 359 мянган км зайд ирэхийг хэлдэг юм байна. Ингэхээр сар ердийнхөөсөө 14 хувь том, 30 хувь хурц гэрэлтэй харагдах нь.
Гэхдээ сар хиртэх үед сар нь харанхуйлахгүй, улайдаг байна. Учир нь нарны гэрлийн тусгалд дэлхий саад хийх хэдий ч дэлхийн агаар мандал нарны гэрлийг хугалж саранд хүргэхдээ ийм улаан туяа тусгадаг аж. Тиймээс “цусан сар” гэж нэрлэх нь ч бий гэнэ. Энэ үзэгдлийг харах хамгийн боломжтой цаг нь сар ургах, шингэх үе юм байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан