Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Он гарснаас хойш объектын гал түймэр 365 удаа гарч 6,4 тэрбум төгрөгийн хохирол учирчээ


2018 он гарсаар улсын хэмжээнд объектын гал түймэр нийт 365 удаа гарч 6,4 тэрбум төгрөгийн хохирол учирч, 6 хүн нас барж, 6 хүн түлэгдэж гэмтэн, 167 гэр, орон сууц шатсан байна. Дээрх гал түймрийн аюулаас аврагч-гал сөнөөгчид 105 хүний амь нас, төр, аж ахуйн нэгж, байгууллагын 7,2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ. Объектод гарсан гал түймрийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гал түймрийн тоо 11,8 хувиар өсөж, учирсан хохирлын хэмжээ 75,0 хувиар өссөн байна.
Нийслэл хотод нийт 250 удаагийн гал түймэр гарч, 0,4 тэрбум төгрөгийн хохирол, орон нутагт 115 удаагийн гал түймэр гарч, 6,0 тэрбум төгрөгийн хохирол тус тус учирчээ.
Энэ хугацаанд 2140 байгууллага, аж ахуйн нэгж, 9625 айл өрхөд гал түймрийн хяналт шалгалт хийж, гал түймрийн хэрэг зөрчилд хүргэж болзошгүй 10260 зөрчил дутагдал илрүүлэн, 3341 зөрчлийг үзлэг шалгалтын явцад арилгуулан бусад зөрчлийг арилгуулахаар 419 заавал биелүүлэх албан шаардлага, 905 мэдэгдэл, 29 танилцуулга, 80 дүгнэлт бичиж, гал түймэр гарч болзошгүй 32 объектын үйл ажиллагааг хэсэгчлэн буюу түр хугацаагаар зогсоосон байна. Мөн галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийг зөрчсөн байгууллага, аж ахуйн нэгжийн холбогдох албан тушаалтан, иргэдийг 13,2 сая төгрөгөөр торгож, галын аюулаас урьдчилан сэргийлэх сургалт 165 удаа, дадлага 162 удаа зохион байгуулж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр 201 удаа сэрэмжлүүлэг явуулсан байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан