Сэлбэ, Баянхошуу, Шар хад, Толгойт дэд төвд нийт 12 бага сургууль барина
Илгээмжээр мансууруулах эм нэвтрүүлэх гэмт хэрэг тодорхой давтамжтайгаар үйлдэгдэж байна
Луу жилийн шилдэг дэвжээ, сум, аймгийн салбар холбоог шалгаруулна
Сар шинийн баярт зориулсан өсвөрийн барилдаан боллоо
Гуравдугаар сард хилийн боомтуудын ажиллах цагийн хуваарь
Чингэлтэй дүүрэгт зөвшөөрөлгүй байрлуулсан объектуудыг чөлөөлж байна
Баянхошуу дэд төвийн 110 айлын орон сууц, Ногоон нуур 1008 айлын орон сууцыг ирэх зун ашиглалтад оруулнa
Нийслэлийн хэмжээд 446 хүнсний дэлгүүр нөөцийн мах худалдаалж байна
"Эрдэнэс Тавантолгой" ХК 64 мянган тонн 1/3 коксжих нүүрс арилжлаа
Эмээлт эко аж үйлдвэрийн парк руу нүүлгэн шилжүүлэх аж ахуйн нэгжүүдтэй газар ашиглах эрхийн гэрээ байгуулж байна
Нийслэлийн сэтгүүлчдийн нэгдсэн холбоо анхдугаар их хурлаа хийлээ
Сэтгүүлчдийн отгон байгууллага их хурлаа хийж, дарга тэргүүлэгчдээ сонголоо. Улаанбаатар хотын хөгжил цэцэглэлт, тулгамдсан асуудлыг мэргэжлийн үүднээс хөндөж, аль ч цаг үед иргэдийн мэдэх эрх, аюулгүй орчинд амьдрах эрхийг хамгаалах үүднээс ийнхүү хотын сэтгүүлчид нэгдэж Нийслэлийн сэтгүүлчдийн нэгдсэн холбоог үүсгэн байгуулж, удирдлага тэргүүлэгчдээ сонголоо. Шинэ оны эхэнд сэтгүүлчдийн эрхийг хамгаалах, нийгмийн асуудлыг шийдвэрлэх, мэргэжилийн сургалт, мэдлэг олгох, ёс зүй, хариуцлагыг нэмэгдүүлж, улстөрч, бизнесмэн, ямар нэг мөнгөтэй бүлэглэлээс сэтгүүлч, редакцийг хамгаалах, бие даасан, хараат бус мэргэжлийн үйл ажиллагаа явуулах боломжийг хангах зорилгоор уг байгууллага байгуулагджээ.
Их хотынхоо хөгжилд гэрэл нэмж, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх өөр гарц, зөв шийдлийг хэрэгжүүлэх, иргэдийн мэдэх, амьдрах эрхийг хамгаалахын тулд байгуулагдсан энэ байгуулагын тэргүүнээр Улстөрч хэвлэл мэдээллийн байгууллагын ТУЗ-ийн дарга Б.Ганзориг, гадаад харилцаа, гишүүнчлэл, нийгмийн асуудал, бодлого төлөвлөлт хариуцсан дөрвөн дэд тэргүүнээр "Шинэ монгол” 101,7 радиогийн ерөнхий редактор Л.Баатархүү, Зөв.мн сайтын эрхлэгч Долгорсүрэн, Монголын үндэсний сайтуудын холбооны дэд Ерөнхийлөгч Н.Амартүвшин, Монголкоммент.мн сайтын Э.Батсайхан нар тус тус сонгогдлоо.
Энэ их хуралд Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн дэд Ерөнхийлөгч Х.Батхишиг оролцож, сэтгүүлчдийн төв байгууллагын зүгээс бодлого, үйл ажиллагааг нь дэмжиж хамтран ажиллах болно гэдгээ илэрхийлсэн юм.
0 Сэтгэгдэл