Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“E-Mart”-д гарсан галыг унтрааснаар 4 тэрбумын хөрөнгийг хамгаалж чаджээ


Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороонд E-Mart худалдааны төвийн агуулах шатаж байна гэсэн дуудлага өнгөрсөн шөнө буюу 2018 оны 01 сарын 29-ний 02:04 цагт нийслэлийн Онцгой байдлын газарт иржээ. Дуудлагын дагуу нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 10, 14, 34, 63 дугаар ангиудын ээлжийн бүрэлдэхүүн шуурхай ажиллаж гал түймрийг бүрэн унтраасан байна.
Гал түймэр тус худалдааны төвийн 1 дүгээр давхарт байрлах бараа хүлээн авах 11х14 метрийн хэмжээтэй үүдний хэсэгт гарч, хүнсний бараа материал шатаж байсан аж. Гал түймрийн улмаас түлэгдсэн, гэмтсэн хүн байхгүй. Дөрвөн тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж ажиллалаа гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан