Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын ахлагч бүрэлдэхүүний цугларалт, сургалтын үеэр “Супер цагдаа-2018” ажил мэргэжлийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулжээ.
Энэхүү тэмцээнд амжилттай оролцож шалгарсан алба хаагчдыг өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж урамшуулсан байна.
"Супер цагдаа" тэмцээний тэргүүн байранд Нийтийн хэв журам хамгаалах тасгийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч М.Ширнэн шалгарчээ. Дэд байрт Баяндалай сумын хэсгийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б.Сүхбат, гутгаар байрт Дотоодын цэргийн тусгай салааны харуулчин, дэд ахлагч Б.Төрболд шалгарсан байна.
Тэмцээний удирдамж ёсоор хэсгийн цагдаа нараас шалгарсан Баяндалай сумын хэсгийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б.Сүхбатыг албандаа ашиглах тээврийн хэрэгслээр шагнажээ.