Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МОНГОЛ, ХЯТАДЫН АВТОЗАМЫН ХИЛИЙН БООМТУУД БААСАН ГАРАГТ АЖИЛЛАХГҮЙ


Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд 12 сарын 29-ний өдрийг Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр хэмээн нийтээр тэмдэглэх баярын өдөр болгосон. Энэ өдөр Монгол Улс Үндэсний тусгаар тогтнолоо зарласны 106 жилийн ой тохионо. Иймд, энэ өдөр БНХАУ-тай хиллэдэг автозамын хилийн боомтууд амрах юм. Тодруулбал, “Хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай” Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газрын 2004 оны хэлэлцээрийн 4.3-т заасны дагуу нийтээр тэмдэглэх баяр тохиож буйтай холбоотойгоор ажиллахгүй юм байна. Харин олон улсын галт тэрэг болон нисэх онгоц хуваарийн дагуу зорчих юм байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан