Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Ховд дулааны станц”-ын сэргээн босголтын ажилд ард иргэдийг дайчилж магадгүй


Ховд аймгийн Жаргалант сумын “Ховд дулааны станц” ТӨХК-ийн түлш дамжуулах цехийн нүүрс зөөвөрлөх туузан дамжуурга шатаж байна гэсэн дуудлагыг 12.25-ны өдрийн 09:58 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 10:03 цагт очиж, 1 цаг 52 минут, нэмэлтээр 45 алба хаагч, 3 автомашинтай 10:32 цагт очиж 1 цаг 23 минут тус тус ажиллаж унтраасан байдаг. Тэгвэл тус дулааны станцад гарсан гал түймрийн нөхцөл байдалтай танилцах, үүрэг чиглэлээр хангах зорилгоор Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр, Түлш эрчим хүчний яамны дулааны хэлтсийн дарга Т.Батдондог нараар ахлуулсан шуурхай ажлын хэсэг орон нутагт ажиллаж байгаа юм байна.  Ажлын хэсэг аймгийн Онцгой комиссын хуралд оролцож, нөхцөл байдлын талаар мэээлэл сонсож, Дулааны станцын тогтвортой ажиллагаа, сэргээн босголтын ажлын явцтай танилцан,  удирдлагуудад дараах үүрэг даалгавар өгчээ. Тухайлбал, хариуцлагатай жижүүрийг төрийн захиргааны болон аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагыг гарган ажиллуулах, жижүүрлэлтийн хуваарийг гаргах, гал гарсан эзэн шалтгааныг цагдаа, тагнуул, онцгой байдлын байгууллага бодитоор тогтоох, шуурхай зохион байгуулах. Мөн дулааны станцын барилга доторх зарим тоног төхөөрөмжийг хөлдөлтөөс урьдчилан сэргийлэх, дулаалах, гадна том хаалганаас дулаан алдахаас сэргийлэх, шөнийн нөхцөлд ажиллах бие бүрэлдэхүүний хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааг хангах, барилгын галд өртөж шатсан цонхыг сэргээн засварлах ажлыг аж ахуйн нэгж, байгууллагаар шуурхай засварлуулах, сумын шуурхай командыг тодотгож, шаардлагатай тохиолдолд нүүрс зөөвөрлөлтийн үйл ажиллагаанд оролцуулах, хүч хүрэлцэхгүй тохиолдолд ард иргэдийг дайчлах, зардлыг хуулийн дагуу сумын удирдлага хариуцаж ажиллах, сэргээн засварлалтын хугацаанд явцын хяналтыг зохион байгуулах зэргийг үүрэг болгосон байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан