Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Аймгуудад ариутгал, халдваргүйтгэлийн болон шуурхай албаны автомашин олголоо


Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 325 дугаар тогтоолоор Улсын нөөцөөс зарим аймагт ариутгал, халдваргүйтгэлийн болон шуурхай албаны автомашин олгохоор болсон. Эдгээр автомашиныг хүлээлгэн өгөх ажиллагаа өнөөдөр Онцгой байдлын ерөнхий газарт болжээ. Ёслолын ажиллагаанд Онцгой байдлын ерөнхий газрын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян, Улсын Онцгой комиссын нарийн бичгийн дарга, хурандаа М.Энх-Амар, ОБЕГ-ын УНХТГ-ын дарга, хошууч Ч.Цогбаяр нарын албаны хүмүүс оролцож, аймгуудын төлөөлөлд автомашины түлхүүрийг нь гардуулсан байна. Иргэдэд төрийн үйлчилгээг шуурхай хүргэх зорилгоор 11 аймагт нийт 16 автомашин олгожээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан