“Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталсан байгаа. Тус тогтоолын төсөлд төрийн албан хаагчдад нэг удаагийн буцалтгүй тусламж болгож 300 мянган төгрөг олгохоор тусгасан. Засгийн газраас гаргасан энэхүү саналыг УИХ-ын олон гишүүн дэмжсэн учир улсын төсвөөс нийт 55 тэрбум төгрөг зарцуулахаар болсон билээ. Тэгвэл Сангийн яам нийслэл, аймгуудын Санхүү, төрийн сангийн хэлтэст шилжүүлжээ. Дээрх хэлтэс харьяа төрийн байгууллагууд руугаа нэг удаагийн урамшууллыг энэ сард багтаан шилжүүлэхээр болсон байна. 300.000 төгрөгийн урамшууллын хувьд ХАОТ 10% суутгаад 270000 төгрөгийг түр орон тоон дээр ажиллаж байгаа болон сахилгын шийтгэлтэй хүмүүсээс бусад бүх хүнд өгөх юм байна. Мөн жирэмсний амралттай байгаа багш нарт олгогдох ёстой юм байна.