Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Соёлын өвд суурилсан бүтээгдэхүүнээ хэрхэн сурталчлахаа ярилцаж байна


Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар хамтран “Соёлын өвийн өмчийн эрхийн хамгаалал” уулзалт, ярилцлага Соёл урлагийн газрын хурлын танхимд болж байна. Соёлын өвийн өмчийн эрхийн хууль эрх зүйн ойлголтыг нэмэгдүүлэх, соёлын өвд суурилсан бүтээгдэхүүн, үйлчилгээг өмчийн эрхээр баталгаажуулан үндэсний болон олон улсын зах зээлд сурталчлах, нийлүүлэх чадавхийг дээшлүүлэх зорилготой тус арга хэмжээнд соёлын өвийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж байгаа төрийн болон төрийн бус байгууллага, иргэн, хуулийн этгээдийн төлөөллөөс оролцож байгаа аж.
Арга хэмжээний хөтөлбөрт “Соёлын өв, дүрслэх урлагийн бүтээлийг олон улсын үзэсгэлэнд зээлдүүлэх гэрээний асуудал” Ш.Батчимэг /Даатгалын эрх зүйч/, “Соёлын өвийг бүтээгдэхүүн болгох, түүний зохиогчийн эрхийн асуудал”  Д.Мягмардорж /ОӨУБЕГ-ын Зохиогчийн эрхийн газрын дарга/, “Зохиогчийн эрхийн зөрчил, түүнд хүлээлгэх хариуцлага” Д.Эрдэнэчимэг /Хуульч, Отгонтэнгэр их сургуулийн багш/ нарын илтгэлүүд багтсан бөгөөд соёлын өвийн өмчийн эрхийн хамгаалал сэдвийн хүрээнд харилцан ярилцлага хэлбэрээр зохион байгуулагдах нь.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан