Нийслэлийн төв талбайд зассан сүлд модны гэрлийг өнөө орой 18:00 цагаас асаана. Энэ үеэр өвлийн өвгөн цасан охид, үлгэрийн баатруудын хамт хүрэлцэн ирж сонирхолтой циркийн үзүүлбэрийг талбайд цугласан олонд толилуулах аж. Мөн 12 дугаар сарын 31-ний оройн арга хэмжээ хамтлаг, дуучдын шинэ жилийн холбогдолтой уран бүтээлээс бүрдэж байгаагаараа өмнөх жилүүдээсээ онцлог болох юм. Монгол Улсын төрийн соёрхолт найруулагч Н.Наранбаатар найруулж байгаа. Олон нийтэд зориулсан ёслолын буудлага он солигдох мөчид болно. Бусад сонирхолтой содон үзүүлбэр, дуучдын тоглолтыг та бүхэн арванхоёрдугаар сарын 31-ний оройн 21:00-01:00 цагийн хооронд үзээрэй гэж иргэдээ уримаар байна.
Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Шөнийн гэрэлт гудамжинд “Зул сарын баярын худалдаа” энэ сарын 15-17-ны өдрүүдэд 10:00-22:00 цагийн хооронд зохион байгуулахаар болоод байна. Олон нийтэд зул сар, шинэ жилийн баярын холбогдолтой тоглоом, гацуур мод, бэлэг дурсгал, гэрэл чимэглэл, хувцас хэрэглэл гэх мэт худалдаа үйлчилгээгээр үйлчилнэ.