Сэлбэ, Баянхошуу, Шар хад, Толгойт дэд төвд нийт 12 бага сургууль барина
Илгээмжээр мансууруулах эм нэвтрүүлэх гэмт хэрэг тодорхой давтамжтайгаар үйлдэгдэж байна
Луу жилийн шилдэг дэвжээ, сум, аймгийн салбар холбоог шалгаруулна
Сар шинийн баярт зориулсан өсвөрийн барилдаан боллоо
Гуравдугаар сард хилийн боомтуудын ажиллах цагийн хуваарь
Чингэлтэй дүүрэгт зөвшөөрөлгүй байрлуулсан объектуудыг чөлөөлж байна
Баянхошуу дэд төвийн 110 айлын орон сууц, Ногоон нуур 1008 айлын орон сууцыг ирэх зун ашиглалтад оруулнa
Нийслэлийн хэмжээд 446 хүнсний дэлгүүр нөөцийн мах худалдаалж байна
"Эрдэнэс Тавантолгой" ХК 64 мянган тонн 1/3 коксжих нүүрс арилжлаа
Эмээлт эко аж үйлдвэрийн парк руу нүүлгэн шилжүүлэх аж ахуйн нэгжүүдтэй газар ашиглах эрхийн гэрээ байгуулж байна
Улаанбаатарт өдөртөө 12-14 градус хүйтэн байна
2017 оны 12 дугаар сарын 12-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 28-30 градус, бусад хэсгээр 21-23 градус, өдөртөө 12-14 градус хүйтэн байна.
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө хойд хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, өдөртөө Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 27-32 градус, өдөртөө 16-21 градус, Увс нуурын хотгор болон Завхан голын эх, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 20-25 градус, өдөртөө 11-16 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 8-13 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, явган шуурга шуурна. Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Ерөө,Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 28-33 градус, өдөртөө 17-22 градус, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 12-17 градус хүйтэн байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Хэрлэн, Улз, Халх голын сав газраар шөнөдөө 34-39 градус, өдөртөө 21-26 градус, бусад нутгаар шөнөдөө 27-32 градус, өдөртөө 15-20 градус хүйтэн байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө 30-32 градус, өдөртөө 16-18 градус хүйтэн байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Өмнөговийн нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн байна.
2017 оны 12 дугаар сарын 13-наас 12 дугаар сарын 16-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
13-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 14-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 15-нд нутгийн зүүн хэсгээр, 16-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.
Салхи 13-нд баруун зүгийн нутгаар, 14-нд ихэнх нутгаар, 15-нд говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 13-нд нутгийн зүүн хагаст, 14,15-нд ихэнх нутгаар хүйтний эрч чангарч Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс,Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 35-40 градус, өдөртөө 20-25 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 27-32 градус, өдөртөө 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 7-12 градус, бусад нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна.
0 Сэтгэгдэл