Сэлбэ, Баянхошуу, Шар хад, Толгойт дэд төвд нийт 12 бага сургууль барина
Илгээмжээр мансууруулах эм нэвтрүүлэх гэмт хэрэг тодорхой давтамжтайгаар үйлдэгдэж байна
Луу жилийн шилдэг дэвжээ, сум, аймгийн салбар холбоог шалгаруулна
Сар шинийн баярт зориулсан өсвөрийн барилдаан боллоо
Гуравдугаар сард хилийн боомтуудын ажиллах цагийн хуваарь
Чингэлтэй дүүрэгт зөвшөөрөлгүй байрлуулсан объектуудыг чөлөөлж байна
Баянхошуу дэд төвийн 110 айлын орон сууц, Ногоон нуур 1008 айлын орон сууцыг ирэх зун ашиглалтад оруулнa
Нийслэлийн хэмжээд 446 хүнсний дэлгүүр нөөцийн мах худалдаалж байна
"Эрдэнэс Тавантолгой" ХК 64 мянган тонн 1/3 коксжих нүүрс арилжлаа
Эмээлт эко аж үйлдвэрийн парк руу нүүлгэн шилжүүлэх аж ахуйн нэгжүүдтэй газар ашиглах эрхийн гэрээ байгуулж байна
Сүрьеэтэй өвчтөнүүдэд хүнс дулаан хувцас өглөө
Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ, сүрьеэгийн төслөөс сүрьеэ өвчтэй иргэдэд дулаан хувцас, хүнс гардууллаа. Манай улсад сүрьеэ өвчнөөр жил бүр 4000 орчим хүн шинээр оношлогдож буйн олонхи нь хоол тэжээлийн дутагдалтай нийгмийн эмзэг давхаргынхан байна гэх судалгаа бий. Удаан хугацаанд олон төрлийн антибиотек давхар уухаас гадна энэ өвчнийг эдгээхэд биеийн дархлаа сайн байх нь чухал. Тэр утгаараа Глобаль сангийн сүрьеэгийн төслийн нэг хэсэг нь өвчтөнүүдэд нийгмийн халамж дэмжлэг үзүүлэхэд чиглэгддэг хэмээн төслийн зохицуулагч А.Оюунбилэг онцоллоо.
Тэрээр, “Энэ арга хэмжээ нь өвчтөнүүдийн эмчилгээнд төдийгүй, амьдралд нь дэмжлэг үзүүлж буй хэлбэр юм. Бид дүүрэг бүрийн сүрьеэгийн диспансераас үнэхээр дэмжлэг шаардлагатай эмзэг бүлгийн өвчтөний нэрсийг гаргуулж авсан. Нийтдээ найман дүүргийн 226 өвчтөнд энэ удаа дэмжлэг үзүүллээ. Тодруулбал, өвчтөн тус бүрт хөвөнтэй дулаан өмд цамцны хослол, “Алтан тариа” ХК-ийн 25 кг гурил, гурван кг гоймон, мөн “Номин” супермаркетаас 86 мянган төгрөгт хүнс авах ваучер олгосон. Учир нь хүн бүрийн хүнсний хэрэгцээг тодорхойлж мэдэх аргагүй учраас шаардлагатай хүнсээ өөрсдөө сонгоод авах боломжийг нь ваучераар олгож байгаа юм. Гэхдээ энэ ваучераар архи дарс, ахуйн бараа худалдан авах боломжгүй. Зөвхөн хүнсний бүтээгдэхүүн авах боломжтой” гэлээ.
Түүнчлэн энэ үеэр нэн ядуу, эмзэг бүлгийн дөрвөн өвчтөнд таван ханатай гэр гардууллаа.
0 Сэтгэгдэл