Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ШУУРХАЙ:Төмөрлөгийн үйлдвэрийн 20 ажилчин угаарын хийд хордсон уу

2017 оны 11 дүгээр сарын 30-ны орой Дархан-Уул аймгийн Төмөрлөгийн үйлдвэрийн 20 ажилчин угаарын хийн хордлогонд орсон байж болзошгүй шинж тэмдэгтэйгээр аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэгдэж, эмнэлгийн тусламж үйлчилгээ авч байгаа аж.
Одоогоор 18 хүний биеийн байдал дунд зэрэг, 2 хүний бие хүндэвтэр байгаа талаар дөнгөж сая ЭМЯ-ны тандалт шуурхай удирдлагын хэлтсээс Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгтэй цахимаар холбогдож, нөхцөл байдалтай танилцан мэргэжлийн зөвлөгөө өглөө. Тус аймгийн Эрүүл мэндийн газар Нэгдсэн эмнэлэг, Мэргэжлийн хяналт, Онцгой байдлын мэргэжилтнүүд голомтод хамтран ажиллаж байна.

0 Сэтгэгдэл
ямар шалтгаантай хордлого гэдгийг шинжилгээний хариу гараагүй тул хараахан тодорхойлоогүй байна. Нийт 27 хүнд хордлогын шинж тэмдэг илэрч, 21 хүн эмнэлэгт эмчилэгдэж байна. Эдгээр хүмүүсийн биеийн байдал гайгүй байгаа ба эмчилгээ, шалтгааныг тодорхойлох тандалт судалгаа хийгдэж, УБ хотоос мэргэжлийн эмч нарын баг ажиллахаар ирж явна.
Хамгийн их уншсан