Уулзалтад
БСШУС-ын сайд Г.Чулуунбаатар, БСШУСЯ-ны Гадаад хамтын ажиллагааны
хэлтсийн дарга Э.Энх-Амгалан, ХААИС-ийн захирал Т.Хэрүүга болон Жэжү их
сургуулийн эрдэмтэн, багш нарын төлөөлөл байлцав. Уулзалтын эхэнд
БСШУС-ын сайд Г.Чулуунбаатар “Монгол Улсын ХААИС-тай БНСУ-ын Жежү их
сургууль хамтын ажиллахаар болсонд талархал илэрхийлье. Монгол Улсын
Засгийн газар болон тус яамны бодлогын хүрээнд ХААИС-д хэрэгжүүлэхээр
төлөвлөж буй “Монгол Улсын Мал эмнэлгийн салбарын хүний нөөцийн чадавхийг сайжруулах” төслийг бүрэн дэмжихээ мэдэгдэж байна. Нарлаг монгол оронд минь дараа илүү урт хугацаатай, тавтай сайхан зочлоорой” гэв. ХААИС-ийн
захирал Т.Хэрүүга, Жежүгийн үндэсний их сургуулийн захирал Ха Хянгжин
нар хамтран ажиллах гэрээг үзэглэжээ. Хамтын ажиллагааны хүрээнд төсөл,
хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. Дашрамд
дурдахад тус сургуулийн багш нар ХААИС-ийн Мал эмнэлгийн сургуульд
ажиллах хугацаандаа нохой, мууранд үнэ төлбөргүй үзлэг хийж, зөвлөгөө өгсөн байна.