Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн БНХАУ-д хийх албан ёсны айлчлал эхэллээ Сар шинийн өдрүүдэд 933 автобус иргэдэд үйлчилнэ ЗАСГИЙН ГАЗРЫН ХЯНАЛТ ХЭРЭГЖҮҮЛЭХ ГАЗРААС "ТӨРИЙН БАЙГУУЛЛАГАД ЭРСДЭЛИЙН УДИРДЛАГЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЬ" СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА “Бүргэдийн баяр-2025” наадам гуравдугаар сарын 8, 9-ний өдрүүдэд Чингис хааны хүрээ аялал жуулчлалын цогцолборт болно Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдэл 700 тэрбум төгрөгийг арилжааны банкуудад хадгаламж хэлбэрээр байршуулна Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг энэ сарын 27-ны өдрийг дуустал 18 байршилд зохион байгуулж байна ШАДАР САЙД Т.ДОРЖХАНД БАХРАЙНЫ ХААНТ УЛСАД АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА Бизнес эрхлэгч иргэдэд зориулсан “Аялалтай, Автомашинтай” урамшуулалт аян эхэллээ Сар шинийн баярт зориулсан сумын цолтон болон залуу бөхчүүдийн барилдаанд Б.Цагаанбанди түрүүллээ 10 мянга, 5000 төгрөгийн дэвсгэртийг 30 жилийн өмнө анх хэвлүүлжээ
Т.Оюунбилэг: Хаяг, шошго, гарал үүсэл тодорхойгүй хүнсний бүтээгдэхүүнээс сэрэмжлээрэй


Т.ЖАНЦАН


НМХГ-ын Хүнсний чанар стандартын хяналтын газрын улсын ахлах байцаагч Т.Оюунбилэгээс гудамж талбай, түцэнд худалдаалж буй чанарын шаардлага хангахгүй бүтээгдэхүүний талаар тодрууллаа.

-Чанарын шаардлага хангахгүй хүнснүүдийн талаар товч мэдээлэл өгнө үү?
-Гудамж талбай хаа таарсан газраас гарал үүсэл, хаяг шошго тодорхойгүй хүнсний бүтээгдэхүүнийг иргэд худалдаж авахгүй байх хэрэгтэй гэж сэрэмжлүүлмээр байна.  Ялангуяа, ил задгай талбайд гар дээрээс худалдаалж байгаа хүнс чанар, аюулгүй байдлын шаардлага хангахгүй байна. Гарал үүсэл нь тодорхой биш, орц найрлага нь тодорхой бус хүнсний бүтээгдэхүүн гудамж, талбайд нэлээд зарагдаж байгаа. Жишээ нь импортын хүнсний бүтээгдэхүүний шошго нь орос, англи, монгол хэлний аль нэг дээр бичигдсэн байх ёстой. Гэтэл ханзаар бичсэн бүтээгдэхүүн зарагдах болсон. Гэтэл Хүнсний аюулгүй байдлын тухай хуульд импортын хүнсний хаяг шошго дээр бүтээгдэхүүний нэр, үйлдвэрлэсэн он сар, гарал үүсэл, орц найрлага нь тодорхой байхаар тусгасан байдаг.

-Яг ямар бүтээгдэхүүн хаана хаана худалдаалж байна. Та бүхэн импортоор орж ирхэд нь шалгаж хурааж авдаггүй юм уу?
-Сургуулийн ойролцоох дэлгүүр, түцээр хатаасан жимс, гялгар ууттай ундаа, тамхин бохь, өнгө алагласан таяган чихэр зарж байгаа юм. Эдгээр бүтээгдэхүүнийг хувь хүмүүс өөрийн хэрэгцээнд гээд ганзагаар оруулж ирэх болсон. Энэ хатаасан жимс гэдгийг ялгаж мэдэх аргагүй. Лабораторын шинжилгээгээр бүгд хүнсэнд хэрэглэхэд тохиромжгүй гэсэн дүгнэлт гарч байна. Тамхины хэлбэртэй бохь  нь дам утгаараа тамхийг хүүхдэд сурталчилж буй хэрэг. Тэгэхээр эдгээр бүтээгдэхүүнийг эцэг, эх хүүхдэдээ авч өгөхгүй, худалдаа эрхлэгчид ч зарж борлуулахгүй байх хэрэгтэй. Хуульд хүнсний бүтээгдэхүүний худалдаа эрхлэгчид өөрсдөө бүтээгдэхүүндээ хаяг шошго нааж оруулж ирэх ёстой гэж заасан байдаг. Тэгэхгүй бол захиргааны хариуцлага тооцдог юм. Ингээд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 15-30 дахин нэмэгдүүлж торгодог.  

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан