Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн БНХАУ-д хийх албан ёсны айлчлал эхэллээ Сар шинийн өдрүүдэд 933 автобус иргэдэд үйлчилнэ ЗАСГИЙН ГАЗРЫН ХЯНАЛТ ХЭРЭГЖҮҮЛЭХ ГАЗРААС "ТӨРИЙН БАЙГУУЛЛАГАД ЭРСДЭЛИЙН УДИРДЛАГЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЬ" СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА “Бүргэдийн баяр-2025” наадам гуравдугаар сарын 8, 9-ний өдрүүдэд Чингис хааны хүрээ аялал жуулчлалын цогцолборт болно Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдэл 700 тэрбум төгрөгийг арилжааны банкуудад хадгаламж хэлбэрээр байршуулна Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг энэ сарын 27-ны өдрийг дуустал 18 байршилд зохион байгуулж байна ШАДАР САЙД Т.ДОРЖХАНД БАХРАЙНЫ ХААНТ УЛСАД АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА Бизнес эрхлэгч иргэдэд зориулсан “Аялалтай, Автомашинтай” урамшуулалт аян эхэллээ Сар шинийн баярт зориулсан сумын цолтон болон залуу бөхчүүдийн барилдаанд Б.Цагаанбанди түрүүллээ 10 мянга, 5000 төгрөгийн дэвсгэртийг 30 жилийн өмнө анх хэвлүүлжээ
Засгийн газрын эмэгтэй гишүүд сувилагч нарт баяр хүргэж, хүлээн авч уулзлаа


“Сувилахуйн амьдрал төв” ТББ-ын санаачилга, УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг нарын дэмжлэгтэйгээр Төрийн ордны үйл ажиллагаатай нийслэлийн шилдэг сувилагч нар танилцлаа. Энэхүү үйл ажиллагааг сувилагч нарын баярыг тохиолдуулан зохион байгуулсныг хүлээн авч уулзахдаа УИХ-ын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол хэлсэн юм.

Тэрбээр “Миний хувьд Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хороог тэргүүлж байхдаа эрүүл мэндийн салбарынхантай ойр байж, энэ салбарын хэд хэдэн хуулийг батлуулахад гар бие оролцсон хүний хувьд энэ салбарынхны нийгмийн асуудлыг шийдэх тал дээр үргэлж санаа зовж явдаг. Эрүүл мэндийн салбар бол үндсэндээ орхигдсон. Үүний дээр сүүлийн 10 гаруй жил танай салбарын сайдаар мэргэжлийн бус хүн томилогдож ажиллаж байсан нь ч сөрөг нөлөөтэй байсан.

Манай Засгийн газарт 2 эмэгтэй сайд байгаагийн нэг нь Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг. А.Цогцэцэг сайдын хувьд мэргэжлийн эмч хүн төдийгүй энэ салбарт нэр хүнд бүхий нэгэн. Тийм ч учраас жижиг гэлтгүй бүх л тулгамдсан асуудлуудыг барьж авч эхнээс нь цэгцэнд оруулж байгааг та бүхэн мэдэж байгаа байх. Тиймээс та бүхэндээ сувилагч нарын баярын мэндийг хүргэхээс гадна А.Цогцэцэг сайддаа ч баяр хүргэе. Засгийн газрын эмэгтэй гишүүдийн хувьд бид эрчүүдийн олж харж чаддаггүй асуудлуудыг цэгцлэхээр ажиллана. Үүнд мэдээж эрүүл мэндийн салбар багтаж байгаа гэдгийг хэлэхэд таатай байна” хэмээсэн юм.

Уулзалтад “Сувилахуйн амьдрал төв”  ТББ, ЭМШУИС, Улсын I, II, III эмнэлэг, ЭХЭМҮТ, ХӨСҮТ, ХСҮТ, ГССҮТ, СЭМҮТ, БЗД, Багануур, Чингэлтэй, СХД, ХУД-ийн Эрүүл мэндийн төв, Интермед, Ачтан, Гурван гал эмнэлэг, Ачит сайхан өрхийн эмнэлэгийн 31 сувилагч оролцсон юм.

Уулзалтын үеэр  “Сувилахуйн амьдрал төв” ТББ-ын УЗ-ийн  гишүүн, ажлын албаны дарга А. Уянгыг НАМЭХ-ны “Нийгмийн зүтгэлтэн”-одонгоор, “Сувилахуйн амьдрал” төвийн дээд шагнал “Сувилахуйн тэргүүний мэргэжилтэн” хүндэт тэмдгээр АШУҮИС-ийн Сувилахуйн сургуулийн багш, Сувилахуйн магистр Б. Азжаргал, “Сувилахуйн амьдрал” төвийн шагнал “Алтан гарт сувилагч” медалиар УНТЭ-ийн эрчимт эмчилгээний сувилагч Н.Ариунаа, “Сувилахуйн амьдрал” төвийн шагнал “Тэргүүний сувилагч” медалиар СЭМҮТ-ийн туслах сувилагч Т. Энхбат, Интер мед эмнэлгийн сургалт хариуцсан арга зүйч Б. Амармэнд нарыг шагнасан юм.

Харин БЗД-ийн 21-р хорооны “Ачит сайхан” Өрхийн эрүүл мэндийн төвийн сувилагч Ш. Жаргалсайханд Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг өргөө цагаан гэр олгож, баяр дээр нь баяр нэмлээ.

Эх сурвалж:БОАЖЯ

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан