Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Нийслэлийн 2025 оны төсвийн төслийг өргөн барилаа
Орон нутгийн эрүүл мэндийн төвүүдэд бүрэн тоноглогдсон түргэн тусламжийн машин хүлээлгэн өглөө
Биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа
УИХ дахь намын бүлгүүд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ
Гаалийн байцаагч нарын ХОМ-тэй холбоотойгоор ГЕГ-аас 11 гаалийн байцаагчийг АТГ-т шалгуулахаар өгчээ
Тамирчид шалгаруулж авна
АН-ын бүлэг: Ерөнхийлөгчийн 2025 оны төсөвт тавьсан хоригийг бүхэлд нь хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ
“Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо
Япон хүн японы гайхамшиг
Буянт-Ухаа-Нарита-Каназава гэсэн маршрутаар хүрэх газраа зорьсон япон хэлний багш Б.Ууганцэцэг бид хоёрын аялал бүтэн хоног үргэлжилж 2014 оны 6-р сарын 14-ны өглөө 6.35-д Каназава хотын авто вакзал дээр ирлээ. 21.15 –д хуваарийн дагуу Токиогоос хөдөлсөн автобус 600 гаруй километрийн чандад ийнхүү яг л товлосон цагтаа цагийн зүүтэй зэрэгцэн газарт гишгүүлж байгаа нь “… цаг бол яс шүү..” гэсэн анхны дохио гэлтэй. Энд шөнөжин бороо орсон бололтой. Нойтон зам. Чийглэг зөөлөн амьсгал. Сэв сэв салхилах нь олон цагийн аялалд чилээрхсэн бие болоод сэтгэлд таатайг яанав. Манай сургуулийн захирал Д.Октябрь багшйин охин О.Дуламсүрэн Ишикава-Монгол холбооны Ватанабэ сан, түүний эхнэр Юмико сан нарын хамт бид хоёрыг угтав. Дууяаг монголд байхад нь ганц хоёр тааралдах төдий мэдэх байснаа сая анзаарвал чин сэтгэлээсээ яруу инээмсэглэдэг бүсгүй юм. Уулзан зууртаа л “Ийм сайхан инээмсэглэдэг муу хүн гэж лав энэ сав орчлонд үгүй биз ээ…” гэсэн бодол зэрэгцэнэ.
Анхны өдөр Дууяа маань “Ууганаа сан” бид хоёрт (Японд буугаад л хүн бүрийг сан гэж авгайлахыг сонсоод миний өгсөн түр нэршил) Каназава хотын Тагами дүүрэг дэх гэрийнхээ ойролцоох дэлгүүр хоршоо, автобусны буудал чиглэл хуваарь зэргийг танилцуулсан ба орой нь Ишикава –Монгол холбооныхны монгол хэлний хичээлд ч суугаадахсан.
Каназава бол хот дунд мод ургасан, тарьсан ч биш, ойн чөлөөгөөр хот байгуулсан гэлтэй нов ногоон хот юм байна. Бараг хагас сая хүнтэй хот гэхэд миний анзаарснаар орон сууцны том хороолол цөөн. Хаус хорооллууд уул толгодыг даван, ой хөвчийг ороон үргэлжилнэ. Эвлүүлж угсарсан хүүхдийн тоглоом шиг авсаархан эдгээр хаус байшингууд нь өнгө хэлбэрийн багахан ялгаатай боловч ядуу зутуу болоод баян цатгалан гэх амжиргааны онцын ялгамжгүй мэт нэгэн жигд 2-3 давхар бөгөөд яаж иймхэн зайд багтаав гэлтэй машин зогсоол, цэцгийн мандал, мод бут, хүүхдийн тоглоомын талбай зэрэг бүгдийг цогцлоосон хөөрхөн зохиомжтой бөгөөд айл бүрийн үүдэнд саадгүй хүргэх засмал зам, цэвэр бохир усны шугам, борооны ус зайлуулах суваг шуудууг ажиглахад мөн ч нарийн төлөвлөж зураглаж байж байгуулж дээ гэж эрхгүй бодогдоно.
Манайхны гэр хорооллын дахин төлөвлөлтөөр дэд бүтцийг нь шийдвэрлээд өөрсдөө байшингаа барих нэг хувилбар яригдаад байгаа нь бүтэлтэйхэн юм болбол тиймэрхүү л дүр зураг төсөөлөгдөөд байгаа юм. Дууяа нийтийн байрны нэг хүн амьдрахад зориулагдсан авсаархан байранд амьдардаг аж. Багцаалдахад 30-аад м/кв талбайтай ч хөлийн өрөө ариун цэврийн болоод галын өрөө, зочны ба унтлагын өрөө цөм бий.
Бас л япон хүний яс тооцоогоор зай талбай бүрийг ашигтай байлгахын тулд ямх ямхаар хэмжиж төлөвлөсөн нь илт. Ууганаа бид хоёр зочны өрөөнд нь эзэн сууж төвхөнөснөөр арлын оронд өнгөрөөх 4 долоо хоногийн маань амьдрал эхлэв ээ. Энэ хоёр “том хүн” бол Каназава хотын бага дунд сургуулиудад ажиглаж дадлагажих, Ишикава –Монгол холбооны найрсаг сайхан сэтгэлт “… сан” -гуудын маань санаачилсан аялал уулзалт зэрэг сонирхолтой арга хэмжээнүүдэд оролцох хоёр чиглэлтэй.
Каназава хотын Tagami, Morinosato бага сургуулиудтай хамтран ажилласан хоёр долоо хоног бол бид ба тэдний ялгааг хамгийн ихээр мэдрүүлсэн, манай боловсролын тогтолцооны алдаа оноог ухааруулсан учрал тохиолдлуудаар дүүрэн өдрүүд байлаа.
Японы бүрэн дунд боловсрол 6+3+3 гэсэн 12 жилийн тогтолцоотой. Хичээлийн жил нь 3 улиралтай. Нэгдүгээр улирал 4-дүгээр сарын 1-нд эхэлж 7-дугаар сарын дунд хүртэл хичээллээд, зуны амралт 6 долоо хоног үргэлжилж, хоёрдугаар улирал 9- дүгээр сарын 1-нд эхэлнэ. Ингээд 12- дугаар сарын сүүлч хүртэл хичээллэх ба гуравдугаар улирал 1-дүгээр сараас 3 дугаар сарын дунд хүртэл үргэлжилдаг. Өдөр тутмын хичээл өглөө 8.45-аас эхэлж өдөр өдрийн завсарлагаагаар үдийн унд ууж цэвэрлэгээ хийгээд орой 16.30 хүртэл хичээлээс гадуурх сургалтууд үргэлжилнэ. Эндээс дүгнэвэл японы дунд сургуулийн хичээллэх хугацаа монголтой төдийгүй дэлхийн ихэнх орныхоос урт юм байна.
Бага, дунд, ахлах сургуулиуд тус тусдаа бие даан орших бөгөөд сургалтын орчны хувьд сургууль бүрийн дээвэр дээр байрлах усан бассейныг эс тооцвол манай улсын сургуулиудаас онцгой ялгарах ялгаа бага. Харин багш бэлтгэх тогтолцоо, мэргэжлийн үнэлэмж, багш сурагчдын ёс зүйн хэм хэмжээ, хууль дүрмийн хэрэгжилт гээд ярих юм бол тэнгэр газар шиг их ялгаа байна. Феодлизмын уламжлалт ёс заншил, капитализмын үйлдвэржилт эдийн засаг, социализмын зохион байгуулалт холилдсон мэт бүтэцтэй энэ сонирхолтой улсын боловсрол нь бүхэлдээ хүчтэй босоо удирдлагын тогтолцоотой бөгөөд бүх л хичээлийн үндэсний хөтөлбөрийг Боловсролын яамнаас тогтоож, багш удирдлага томилох, сургуулийн санхүү хуваарилах зэрэг бүх эрх мэдлийг хот мужийн Боловсролын газар нь хэрэгжүүлэг юм байна. Гэхдээ маш зөв бодлого, боловсон хүчний зөв сонголт. Дээр нь татвар төлсөндөө хэн ч харамсахын аргагүй оновчтой хуваарилалт байна.
Бага сургуулиас бидний сонирхлыг хамгийн ихээр татсан зүйл бол сурагчдын идэвхтэй оролцоо ба цовоо цолгион дуу. Урлаг спортын хосолмол зохион байгуулалттай хааш хаашаа барагцаагаар 25-30м хэмжээтэй том зааландаа бүлэг дундын нэгдсэн арга хэмжээнүүд зохион байгуулагдахад өсгөгч мекрофон огт хэрэглэхгүй. Нэгдүгээр ангийн сурагчдын ангидаа хичээлд хариулах ярих дуу хонгилын нөгөө үзүүр хүртэл цангинаастай.. Бид хүүхдүүдээ “…чимээгүй суу. Томоотой бай.” гэсээр угтаад “ …дуугараад өгөөч.” гэж ам хамрыг нь чангаахаас наагуур болгоод үддэг юм биш байгаа… Биднийг очихоос хоёрхон сарын өмнө сургуульд орсон 6 настнууд хэвлүүхэн гэгч анги сургуулиа цэвэрлээд, үдийн хоолны жижүүр хийж бусдадаа үйлчилнэ.
Тагами бага сургуулийн тавдугаар ангийн сурагчидтай уулзаж байхад нэгэн хүү “Та хоёрыг манай улсад ирэхэд: Хөөх эд үүнийг хийчихлээ гэж үү? гэж гайхшруулсан зүйл байна уу?” гэж асууж билээ.
Би тэр асуултанд: “Япон хүн японы гайхамшиг юм байна” гэж хариулахдаа “Яг чам шиг ийм ухаантай асуулт асуудаг аравхан настай шавь их олонтой болмоор байна.” гэж бас нэмж хэлмээр санагдаж билээ. Энэ асуултанд хариулахдаа би “ … Токиод анх очоод Каназава явах авто вакзал асуухад 2-3 км газар дагуулж зорьсон газрыг маань олж өгч тусалсан сайхан сэтгэлтэй үл таних япон эмэгтэйг, хоёр улсын төрийн тэргүүний айлчлал болох гэж байгаа мэт япон монголын тугийг зэрэгцүүлэн намируулж бид хоёрыг угтаад 5 өдрийн турш зөвхөн бид 2-той л ажиллах үүрэгтэй мэт хичээнгүйлэн сургууль багш нарынхаа ажлыг танилцуулсан тус сургуулийн захирлыг, бид хоёрыг энэ хүмүүсийн өмнө ямар гавьяа байгуулчаад байгаа билээ гэж эрхгүй гайхаж алмайртал хүндэтгэн тусалж дэмжсэн Ишикава –Монгол холбооныхны са йхан сэтгэл, хариуцлагатай ажил хэрэгч зан чанарыг бодон бодон тэгж хэлсэн хэрэг.
Kenroku дунд сургууль дээр өнгөрүүлсэн 5 өдөр илүү явдал суудал ихтэйгээрээ сонирхолтой байлаа. Яг тэр өдрүүдэд тус сургуулийн 2-3 дугаар ангийн сурагчид (дунд сургуулийн 2-3 дугаар ангиуд нь манай 8-9 дүгээр анги) мэргэжил сонгох аялалд гарч таарсан юм. Сурагчид өөрийн сонирхсон мэргжлийн онцлог, ажлын байрны ачаалал, эзэмшсэн байвал зохих чадваруудтай бүрэн танилцах боломжтой байснаараа бидний “Аав ээжийн ажлын газраар” ч гэдэг юм уу хааяа зохион байгуулдаг аяллаас тэс ондоо юм байна. Аялал жуулчлалын кампани дээр ажиллаж байсан охидуудын үйлчлүүлэгчид мэдээлэл өгч байгааг ажвал нэлээд хэдэн удаа ирж ажилласан бололтой. Хүүхдийн цэцэрлэг, ахмадын асрах газар, гоо сайхны салон, кофе шоп гээд танилцах дадлага хийж байгаа газар бүртээ сурагчид үйл ажиллагаанд нь биечлэн оролцож байгаа харагдсан.
Японы гайхамшиг болсон япон хүнийг бэлтгэхэд томоохон үүрэг гүйцэтгэдэг “Япон багш” –д их учир байна аа.
Цалин хөлс урамшууллын тогтолцоонд нь учир байна уу? Түүхээс нь авч үзвэл: Японд Мейжийн (1868 оноос 1912 он) шинэчлэлийн үед багш нарын ихэнх нь Японы дээд анги болох самурайн сургуулийн самурай багш нар байв. Ёс уламжлалаараа багш нар маш нэр хүндтэй байж. Дэлхийн 2-р дайны дараа багштай ижил түвшний орлоготой албан хаагчдын тоо нэмэгдэхэд засгийн газар багш нарт үзүүлэх хүндлэл буурч мэднэ гэсэн болгоомжлолоор багшийн цалинг бусад төрийн албан хаагчдаас 30 хувиар илүү нэмэх шийдвэр гаргажээ. Яваандаа энэ ялгаа арилснаар одоо багшийн цалин бусад төрийн албан хаагчдынхтай ижил болсон юм байна. Гэлээ ч багшлах нь маш их үнэ хүндтэй ажил хэвээр. Японд багшийн ажлын нэг орон тоон дээр долоон хүн өрсөлддөг гэж байсан. Тэгэхээр чадварлаг залуусыг багшийн ажилд татдаг зүйл нь ганц цалин биш багшийн ажлын нэр хүнд байх нь. Багшийн нэг сарын цалин манай 7 сая орчим төгрөгтэй тэнцэх агаад ажилласан жилээр нэмэгддэг тогтолцоотой гэсэн.
Багш бэлтгэх тогтолцоонд байна уу? Багш бэлтгэх их дээд сургууль төгсөөд шууд багшлах бус дадлагажигчаар нэг жилийн турш ажилладаг ажээ. Энэ хугацаанд хичээл заахгүй ч цалин авч бусад багш нарын хичээл үйл ажиллагааг ажиглаж тэмдэглэн, сар улирал тутам тайлан бичиж муж хотынхоо боловсролын газраар дүгнүүлдэг. Амжилттай ажиллахад зайлшгүй шаардлагатай чадварыг шинэ багш нарт эзэмшүүлэхийн тулд маш их хөрөнгө зарцуулдаг санагдсан. Тэднийг дадлагажуулан удирдаж байгаа багшийг ч бас хичээл заах үндсэн ажлаас нь чөлөөлдөг гэхийг сонсоод бүр ч гайхлаа. Багш мэргэжлийн нэр хүнд өндөр болохоор маш их өрсөлдөөнөөр шигшигдэж орсон чадварлаг залуус эдгээр эрчимтэй бэлтгэлийн дараа ажиллаж эхэлдэг болохоор арга зүйгээ олохгүй цаг алддаггүй бололтой.
Бүтэц зохион байгуулалтанд байна уу? Японд анги дүүргэлт 35-40 орчим байх агаад бид хоёрын ажилласан 3 сургууль бүгд 750 орчим хүүхэд нэг ээлжээр хичээллэж байв. Тэдний зохион байгуулалтын онцлог нь бага сургууль, дунд сургууль цөм адил анги дэвших бүрт сурагчдыг хольж бүтцийг нь өөрчилдөг юм байна. Бага сургуульд манайхтай адил биеийн тамир, хөгжим, англи хэлээс бусад хичээлийг анги удирдсан багш орно. Энэ жил нэгдүгээр ангид орсон манай ангийн 40 хүүхэд ирэх жил дахиад 5-6 багшийн ангид хуваагдаж ороод, харин нөгөө ангиудад сурч байсан бас төдий тооны хүүхэд манай ангид нэгдэж ирнэ. Тэгэхээр манай ангийнхан бүгд уншиж сурах биш манай энэ жилийн элсэлтийнхэн бүгд уншиж сурах нь бидний хамтын хүсэл зорилго болох нь. Японы уламжлалт онцлог нь угаас хувийн амжилтаас илүү бүлгийн амжилтыг чухалчилдаг, удирдлагын хяналтаас илүү хамтран зүтгэгчдийн хяналт үнэлгээ чухал гэдэг нь олон зүйл дээр харагдана. Сурагчдын хувьд ч хамт олондоо үнэлэгдэх, тэдний өмнө хариуцлага хүлээх нь онц сурахаас илүү чухал ажээ.
Ийнхүү энд өнгөрөөсөн 4 долоо хоногт үүнийг үзэн гайхаж, түүнийг хэрэгжүүлэхсэн гэж санааширсаар гэрлийн хурдаар өнгөрлөө. Нэг хоёр жилийн цаадахыг хардаг улс хүнсээ бэлтгэдэг. Арав хорин жилийн алсыг хардаг улс мод тарьдаг.
Зуун жилийн алсыг хардаг улс хүнээ хөгжүүлдэг гэдэг дээ. Хүүхдийн хүмүүжил төлөвшил, багшийн хөгжил рүү чиглэсэн хүчтэй зөв бодлого хэрэгжүүлэхгүй бол бид ба тэдний ялгаа улам л холдсоор байх байх даа…
Хаана ч явсан багш хүний бахархал шавь л байдаг хойно. Монголдоо буцах болж Токиод ирэхэд маань энд амьдардаг шавь А.Тунгалагсарантуяа, Л.Урантуяа нар гэр бүлээрээ тосч бид 2-ын сонирхолтой аяллыг улам баялаг болгосон.
Дэлхийн хамгийн өндөр хөшөө болох Ушуку хотод байдаг Амитабха бурханы хөшөөнд бид хамтдаа очсон юм. 1995 онд барьж дуусгасан энэхүү хөшөө нь доороо байх бадамлянхуа цэцгэн суурийн өндрийг оролцуулаад 120 метр юм байна.
Цонжинболдог дахь Чингисийн морьт хөшөө 40 метр өндөр гээд төсөөлөхөөр ямар агуу байгууламж болох нь тодорхой байх.
(Аян замын тэмдэглэл)
Үзэсгэлэнт бүсгүйн жавхаатай ч өнө эртний Каназава
/1-р хэсэг /

Миний хариулт: Япон хүн японы гайхамшиг буюу бид ба тэд /2-р хэсэг /

Япон багшийн чанар (3-р хэсэг)

1 Сэтгэгдэл
зочин
яг хамт аялсан юм шиг сонирхолтой байлаа
2024.09.08