Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
Хятадтай хэрхэн тэрсэлдэх вэ гэдгийг Монголоос асуу


Б.СУВД


Далай лам Монгол Улсад өнгөрсөн арваннэгдүгээр сарын 18-нд хүрэлцэн очсон. Үүний өмнөх өдөр хөрш Бээжингийн зүгээс Хятадын эсрэг салан тусгаарлах үзэлтнийг эх орондоо хүлээн авахаас татгалзахыг Монголд сануулсан юм. Гэвч Далай лам Хятадын хойд хэсэгтэй хиллэдэг, гурван сая хүн амтай энэхүү үндэстэнд ес дэх удаагийн айлчлалаа хийхээр очсон юм. Далай ламын өмнөх айлчлалуудын дараа БНХАУ-ын зүгээс Хятад-Монголын хилийг түр хугацаагаар хаах зэрэг арга хэмжээ авч Монгол Улсад сануулга өгч байсан удаатай.
Гэхдээ Улаанбаатар урьдын адил Бээжингийн анхааруулгыг тоосонгүй. Тус үндэстний хүн амын олонхи нь Түвдөөс гаралтай буддын шашны урсгалыг дагадаг, тиймдээ ч Далай ламын айлчлалыг Монголын эрх баригчид цэвэр шашны айлчлал хэмээн тодорхойлсон.

Далай лам тус улсад дөрөв хоног айлчлах үеэрээ мянга мянган сүсэгтнүүдтэй уулзаж, ном айлдсан. Тэрээр Монголын сүм хийдэд зочилж, тус улсын хамгийн том спортын байгууламж болох БНХАУ-ын тусламжаар барьсан Спорт цогцолборт шүтлэгтэн олонд ном айлдсан юм. Мөн тэрээр Бурханы шашны шинжлэх ухааны олон улсын бага хуралд оролцов.
Далай лам Монгол Улсад хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр түүний айлчлалд Хятад улс саад болж чадахгүй гэдгийг хэлсэн. Мөн тэрээр Далай лам, Панчим ламын дараа эрэмбэлэгддэг монголчуудын хувьд гуравдахь хамгийн чухал, том лам гэгддэг Монгол Улсын дараагийн оюун санааны удирдагч Жавзундамба хутагт төрснийг зарласан.

Далай лам Буддын шашны хувилгааныг сонгож, зарладаг явдалтай Хятад улс удаан хугацаанд маргалдаж ирсэн бөгөөд магадгүй дараагийн Богд төрснийг зарласан нь Бээжинг бухимдуулах шалтгаан байх талтай.
Далай лам дөрөв хоногийн айлчлалаа дуусгаад арваннэгдүгээр сарын 23-нд нутаг буцсаны дараа Бээжин Хятад-Монголын хоёр талын улстөрчдийн уулзалтыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулж буйгаа мэдэгдсэн юм. Улаанбаатар энэ уулзалтаар Монголд шаардлагатай байгаа хөнгөлөлттэй зээл болон эдийн засгийн тусламж авахаар найдаж байсан нь ийнхүү эргэлзээтэй боллоо.
БНХАУ-ын дарга Си Зиньпин БНХАУ-ын эдийн засгийн өсөлтийн харилцан ашигтай шинж чанарын тухай удаа дараа дурдан ярьсан байдаг. Тодруулбал, Хятад улс “Нэг бүс, нэг зам” санаачлагыг эхлүүлэхээр ярьж, үүгээр бүс нутгийн эдийн засгийн өсөлт, энх тайван, тогтвортой байдлыг хөрш орнууддаа амлаж байгаа билээ.

Түүнчлэн Бээжин хуучин их гүрнүүдийн гадаад бодлогыг жишээлж, гадаад бодлогын хувьд тэднээс өөр, хөндлөнгийн оролцоогүйгээр хамтын ажиллагаа явуулах ёстой хэмээн уриалж, эрх тэгш байдлыг сурталчилж байгаа.
Гэвч Бээжин улс төрийн хүрээнд Монгол Улсыг өөрийнх нь гол ашиг сонирхлыг хүндэтгэж, мөрдө­хийг шаардаж байгаа нь дээрх хүчин чармайлт үнэн хэрэгтээ үйлчлэхгүй гэдгийг гэрчилж, Хятадын найрамдалт харилцааны жинхэнэ нүүр царайг илчилж байна.

Монгол Хятадын харилцааны түүх дарамт, айлган сүрдүүлэлттэй холбоо­той байсаар ирсэн, энэ нь санаанд оромгүй зүйл дээр илэрдэгийн нэгэн жишээ бий. 1962 онд болсон Хятад-Энэтхэгийн мөргөлдөөний дараа Монгол Улсад хүндхэн нөхцөл байдал бий болсон. 1959 онд Түвдөд Хятадын эсрэг бослого эхэлсний дараа 23 настай Далай лам эх орноосоо дүрвэн гарч, Энэтхэгт суурьшсан байдаг.
Энэтхэг улс түүнд орогнох эрх өгснийг Бээжин уучилсан ч, Түвдөөс зугтсан Далай ламыг уучлаагүй юм.

Ийнхүү Бээжин, Нью Дели хоорондын харилцаа энх тайвнаар зэрэгцэн орших хамгийн сайн жишээгээр нэрлэгдэж байв. Гэвч 1962 оны аравдугаар сард хилийн хурцадмал байдал нэмэгдэж, хоёр хөрш Гималайн дайныг эхлүүлсэн.
Хэдий энэ тулалдаанд Хятад улс ялсан ч бодит сорилт нь “энэтхэгүүд бол муу залуус” гэдгийг дэлхий дахинд ойлгуулж, холбоотнуудаа өөрийн талд ятгах явдал байв. Бодит байдал дээр Бээжин анх Энэтхэг рүү довтолсон гэдэг ч үүнийг холбоотнууддаа өөрөөр ойлгуулах ёстой болов. Ингээд Хятадад дипломат байдлыг үүсгэн байгуулагч эцэг гэгддэг тус улсын Ерөнхий сайд Жоу Энлай бүс нутгийн тоглогчдод мөргөлдөөний талаар өөрсдийн үзэл бодлыг ятгаж, өөрсдийн талд оруулахаар хэдэн долоо хоногийг зарцуулжээ. Ингээд 1962 оны арванхоёрдугаар сард Жоу Энлай монголчуудыг БНХАУ-ын үзэл баримтлалд итгүүлэх оролдлогоо эхлүүлсэн юм.
Энэ үед тэрээр Ерөнхий сайд Юмжаагийн Цэдэнбалтай уулзсан хурлын тэмдэглэлийг Монгол Улсын Гадаад харилцааны яамнаас саяхан ил болгосныг онлайнаар хайж олоход болно.

Хилийн гэрээнд гарын үсэг зурж, эдийн засгийн тусламж гуйхаар Хятадад очсон Цэдэнбалтай уулзангуутаа Жоу Энлай шууд Энэтхэгийн сэдвийг тодотгон ярихад тэрээр ихэд гайхаж байсныг бичжээ.  
Жоу Энлай АНУ-ын империализмд худалдагдсан, Хятадын эсрэг бодлого баримталж байгаа зэргээр энэтхэгүүдийг буруутган ярьж эхлэхэд Цэдэнбал Хятад, Энэтхэг хоорондоо муудалцсанд харамсч байна хэмээн хэлсэн байна. Хариуд нь Жоу “Хятад-Энэтхэгийн зөрчилд харамсч байна гэдэг чинь юу гэсэн үг вэ, би ойлгохгүй байна” хэмээн хэлжээ.

Ерөнхийдөө ийм нөхцөл байдалд төвийг сахина гэдэг бараг боломжгүй. Гэвч Цэдэнбал ёсорхсонгүй, шууд л Жоуд барууны үзэл суртлыг дагаж байгаа гэдэг ганц шалтгаанаар Гималайн газар нутагт хүч ашиглан Энэтхэгтэй сөргөөцөлдөж болохгүй гээд энэ нөхцөл байдалд Хятадад тусалж чадахгүй гэдгээ илэрхийлжээ.  
Тухайн үед протокол хөтөлж байсан сурвалжлагч Жоу тэр үед л тэвчээр алдарч эхэлсэн, түүний царайнд уур хилэн эрчилж байсан хэмээн тэмдэглэжээ.
Ийнхүү тэдний яриа тун тааламжгүйгээр эхэлсний дараа уур амьсгал улам хүндэрч иржээ. Цэдэнбал Монгол дахь Хятад ажилчдын асуудлыг шийдэхэд туслахыг Жоугаас гуйжээ.

Тухайн үед Цэдэнбал хятад ажилчид ажил хаялт зарлаж, тэрслүү зан гаргаж байгааг хэлээд тэдгээр ажилчдад бие хэрхэн авч явах талаар Бээжин зөвлөж, дахин ажиллах хүч илгээх шаардлагатай байгааг хэлсэн байна. Гэвч хариуд нь Жоу Хятадын улс төрийн байдалд Монгол Улс оролцох хүсэлгүй байгаа тул хятад ажилчдын асуудлыг шийдэх боломжгүй хэмээн тайлбарлажээ.

Хоёр тал энэ талаар үргэлжлүүлэн маргалдсан тухай Монголын талын тэмдэглэлд бичсэн байгаа бөгөөд Жоу Энлайн уур хилэн дээд цэгтээ хүрч тэрээр сандал дээрээсээ үсчин боссон тухай ч дурджээ. “Уурлах хэрэггүй” хэмээн Цэдэнбал Жоугаас гуйгаад “тайван ярилцъя” хэмээн хэлэхэд Жоу Энлай түүнийг өөрт нь зааж сургахаар оролдлоо хэмээн буруутгажээ. Монгол Улсаас Хятад улсад суух Элчин сайд Дондогийн Цэвэгмид тухайн мөчид тэдэнтэй хамт байсан бөгөөд тэдний яриа ширүүсч, тэд бие биеэ цохиод авах нь хэмээн тэрээр бодож суусан тухайгаа тэмдэглэлд дурсан ярьжээ.

Энэхүү таагүй явдлын дараа хоёр Ерөнхий сайд дахин уулзаагүй бөгөөд биеэ хамгийн сүүлийн удаа харсан нь энэ юм. Үүний дараагаас  Хятад-Монголын харилцаа мууджээ. Хятад улс эдийн засгийн тусламжаа зогсоож, 1964 он гэхэд тус улсаас өөрийн ажилчдаа татан гаргасан юм.

Харин Монгол ЗХУ-ын хамгаалалтад орж, оросууд өөрийн армийг тус улс руу илгээв. 1991 онд ЗХУ задран унасны дараа л тэд бүрэн хамгаалалтаас гарсан билээ. 

Үүний дараа Цэдэнбал БНХАУ-ыг хурц шүүмжилсээр байсан бөгөөд түүнийг Ерөнхий сайдаар ажиллаж байх үед буюу 1979 оны зургадугаар сард Далай лам анх удаа Монгол Улсад айлчилсан юм.

Жоу Энлайны Монголыг бухимдуулсан энэхүү үр дүнгүй ажиллагааны цаана юу байсан бэ. Тийм ээ, өөрийн боловсронгуй, холбоо тогтоох тактикаар алдартай БНХАУ-ын Ерөнхий сайд Жоу Энлай Маогийн зүүний үзлийг дагаж мөрдөөгүйнх нь төлөө Монголд дарамт үзүүлсэн юм.

Тухайн үед Жоу Энлай Хятадын үзэл бодлыг дэмжүүлэх хүсэлтэй байсан бөгөөд БНХАУ-аас хэт хамааралтай хөрш зэргэлдээ орны удирдагчийг ийм авир гаргана гэж санаагүй биз. Учир нь, түүний зорьсон зүйл эсрэгээрээ эргэсэн.

1960-аад оны эхээр Монголын зарим улстөрч Хятадтай харилцаагаа зөөллөхийг оролдож байв. Харин Бээжингийн үзэл баримтлалыг дэмжилгүйгээр БНХАУ-тай ойр дотно харилцаагаа хамгаалж үлдэнэ гэдэг боломжгүй зүйл байв.

Тухайн үед Мао хатуу бодлого баримталж байсан бөгөөд олон улсын хэмжээнд нэг л хэмжүүртэй байв. Тэр нь түүнтэй хамт байх эсвэл түүний эсрэг байх тухай юм. Харин Цэдэнбал шиг төвийг сахисан дундын үзэл гэх зүйлийг байж болохгүй гэж үзсэн юм.

Хятад улс тухайн үед мөн л эрх тэгш байдлыг хангах, улс төрийн харил­цаанд хөндлөнгийн зүйл нөлөөлөхгүй байх тухай ярьж байсан ч тэдний хүсэл, шаардлагад нийцэхгүй, түүнээс нь татгалзсан  тохиолдолд шийтгэл ногдуулж байв.

Өнөөдрийн БНХАУ 1960-аад оны Хятадаас хэд дахин илүү хүчтэй болсон. Тэгэхээр  улс орнууд, ялангуяа тус улсын хөрш улс орнууд Хятадын үзэл баримтлалыг үл хүндэтгэвэл тэр хэмжээгээр илүү дарамт амсана гэсэн үг.
Далай ламын сүүлд хийсэн айлчлал, улс төрийн нөхцөл байдлын хувьд 1960-аад оныхтой адил байгаа юм. Хятад улс эрх тэгш байдлын тухай байнга ярьж байгаа бөгөөд үүний тулд бүс нутгийн улс орнуудынхаа итгэлийг олж авах, түүндээ бусдыг итгүүлэхээр чармайж байна. Гэхдээ өөрийнх нь санал бодлыг хүндэтгэхгүй бол хүчээр дагаж мөрдүүлэхийн тулд эдийн засгийг хөшүүрэг болгон хэрэглэнэ гэдгийг харуулж байна.

Жоу Энлайний жишээ Хятадын дипломатуудын хувьд үлгэрлэл нь болж байна. Гэвч Далай ламын нэгэн үнэ цэнэтэй сургааль байдаг.  “Жинхэнэ баатар өөрийн уур хилэн, үзэн ядалтыг дарж чаддаг” хэмээн тэрээр нэг удаа хэлсэн байдаг.

Кардифф их сургуулийн Олон улсын харилцааны сургуулийн профессор, Олон улсын эрдэмтдийн “ Woodrow Wilson” төвийн олон улсын судлаач Сергей Радченко

0 Сэтгэгдэл
Хятадаас зээл авч хэрэггүй
одоо болтол бас ирээдүйд ч гэсэн хятад монголыг араандаа зуусаар л байх болно.2045 онд эзлэнэ гэдэг ортой ч байж магад тэхээр хойт гүрэн зүгээр байхгүй
bal hujaagaas aisandaa orosiin hatiyand oryo gej uilaad guisen shuu dee
oros hujaa 2 neg taldaa garsan shuu dee malaa
зөв
чи хол очиж гуц, эсвэл жалганд очоод өөрийгөө бууд
харах нас чинь хүрэхгүй
Тусгаар тогтносон улс гэдгээ дэлхийд харуулсан нь гайхамшиг. Одоо орсуудтай улам ойрт
Хятадаас зээл авч хэрэггүй
oros hujaa 2 neg taldaa garsan shuu dee malaa
novshiin ulsuudiin ygeer xudlaa xuurugduud yaxab dee odoo bol mongol xen ch bish bolson tuxain yed oros ax nar bidnii ard bsan bolood zorigtoi duugarch chaddag bsan odoo bol xen ch bish shyy dee..neg muu tybd lamaas bolj xyatadtai muudaltsuulax ajliig xubxai amerik tergyytei lalruud l xiij bgaa xuuruud bx yum bxgyi...
Hoer hurshuusuu holdood haa hureh yum bol hariildaa
харах нас чинь хүрэхгүй
Tenemel uuriin gesen ulsgui badarching shuteed mongol hugjsun ni haana bn hyatad hugjuuruu buteen baiguulaltaaraa delhiid gaihagdaj bn shuudee
чи хол очиж гуц, эсвэл жалганд очоод өөрийгөө бууд
Хятадын баталгаагүй хүнс идэж хорт хавдар нүүрлэж хүмүүс залуугаараа амь насаа алдаж байгаад харуусаж байна.Бид бие дааж амьдарч чадна.
үнэхээр хятадын зээл монголын тусгаар тогтнолыг шууд устгах аюултай байсныг монголчууд оройтолгүй ухаарсан нь үнэхээр аз жавшаан.
ямарч байсан монголд таатай үр дүн үзүүлсэнээрээ тэр үеийн нөхцөл байдалтай төстэй болж байна. эндээс Монголын ард түмэн л хожих нь тодорхой боллоо.
зөв
hyatadaasaa holdood nuuchihvel ch heldeg l ug bn baga tenegteech
Bal darga aguu hun baijee. Hamgiin chuhal ni tusgaar togtnol shuu dee. Mongolchuudaa Hyatadiin daramtad hezee ch orohgui shuu. Davraad baival tashuuraa bariad bosotsgooh heregtei. 100 hyatad tsohij unagaagaad uhne l biz. Hyatadad dolignoj amid yavsanaas deer
Зээл аваагүй нь болсоон, 2рт, хүн ам цөөхөн тул малтайгаа байхад турж үхэхгүй ямар хятад шиг олон живаа биш, 3рт одоо 60 он биш өөр улс оронтой харилцаатай байж оршин тогтнож чаднаа битгий хятадаас ай бүдүүлэг бна да хятад
үнэхээр хятадын зээл монголын тусгаар тогтнолыг шууд устгах аюултай байсныг монголчууд оройтолгүй ухаарсан нь үнэхээр аз жавшаан.
hyatadaasaa holdood nuuchihvel ch heldeg l ug bn baga tenegteech
yag yu heleh geed bn zeel awaaguidee barag onson doo
Bal darga er hun shig baavartai l bsiin bn kk, manaihan odoo ingej chadah bolu kk
bal hujaagaas aisandaa orosiin hatiyand oryo gej uilaad guisen shuu dee
ugaa hucaad bn
Хамгийн их уншсан