Огноо: 2016 оны арван нэгдүгээр сарын 22-ны өдөр
Тендер шалгаруулалтын нэр: “Автомашины Дизель Түлш, Аи-80, Аи-93 стандартын шатахуун” нийлүүлэх
Тендер шалгаруулалтын дугаар: Ш-2016/01-01
“Улаанбаатар Дулааны Сүлжээ” ТӨХК нь эрх бүхий тендерт оролцогчоос “Автомашины Дизель Түлш, Аи-80, Аи-93 стандартын шатахуун” нийлүүлэх нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
Тендерт оролцох сонирхолтой этгээд нь тендерийн баримт бичгийг /Хүсвэл нэмэлт хувийг/ бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр 50,000 /тавин мянга/ төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно.
Данс: Худалдаа хөгжлийн банкны 806-р салбар, 406005907
Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерийн хамт тендерт оролцохыг санал болгож байгаа үнийн хоёр хувьтай тэнцэх хэмжээний төгрөг, /эсхүл түүнтэй тэнцүү чөлөөтэй хөрвөх валют/ -ийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийг 2016 оны арванхоёрдугаар сарын 22-ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчийг байлцуулан тендерийг 2016 оны арванхоёрдугаар сарын 22-ны өдрийн 10 цаг 20 минутанд нээнэ.
Борлуулалтын хэмжээ: Санал болгож буй дүнтэй дүйцэхүйц
Тусгай зөвшөөрөл шаардлагатай эсэх: Шаардлагатай
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.
Дотоодын давуу эрхийн зөрүү тооцохгүй.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичгийг доорх хягаар авч болно.
худалдан авалт хариуцсан мэргэжилтэн
Утас: 75753047-238, Факс: +976-11-342397