Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ТЕНДЕРИЙН УРИЛГА


Огноо: 2016 оны арваннэгдүгээр сарын 1

Тендер шалгаруулалтын нэр: Даланзадгад сумын Шинэ суурьшлын бүсийн гадна холбоо, дохиоллын шугмын ажил

Тендер шалгаруулалтын дугаар: ӨМ2016/65

[Өмнөговь ЗДТГ] эрх бүхий тендерт оролцогчдоос [Даланзадгад сумын Шинэ суурьшлын бүсийн гадна холбоо, дохиоллын шугмын ажил]–ыг гүйцэтгэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.
Энэхүү ажлын тендер шалгаруулалтыг Сангийн сайдын 2013 оны 07 тоот тушаалаар баталсан  “Цахим  тендер  зохион  байгуулах  журам”-ын  дагуу  цахим  худалдан  авах ажиллагааны системээр зарлаж байгаа тул /www.meps.gov.mn/ хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг үнэ төлбөргүй татаж авна уу.
Тендерт  оролцохыг  хүсвэл  тендерт  оролцогч  нь  тендерийн  баримт  бичгийг илгээхийн  өмнө  эргэж  төлөгдөхгүй  нөхцөлтэйгээр  [50  000]  төгрөгийг  цахим  систем ашиглан  төлсөн  байна.  Тендер  нь  түүнийг  нээсэн  өдрөөс  эхлэн  45  хоногийн  дотор хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.
Үүнд:
Ижил төстэй ажлын гэрээгээр гүйцэтгэсэн туршлагын талаарх мэдээлэл ирүүлэх жилийн тоо: Сүүлийн хоёр жилээр
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Хоёр жилээр, 2014, 2015 он
Борлуулалтын орлогын  нийт мөнгөн дүнгийн жилийн дундаж: Сүүлийн хоёр жилийн борлуулалтын орлогын дундаж нь санал болгож буй үнийн дүнгийн 50 хувиас багагүй байх.
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: [ “тийм” Харилцаа холбооны үйлчилгээ эрхлэх Б ангиллын тусгай зөвшөөрлийн эрхтэй ]
Тендерийн хамт Санал болгож буй үнийн дүнгийнхээ 2 хувьтай тэнцэх төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг [2016 оны арванхоёрдугаар сарын 1-ний 10 цаг 00]–аас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэнд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2016 оны арванхоёрдугаар сарын 1-ний өдрийн 10 цаг 10 минутад нээнэ.
Дотоодын давуу эрх тооцох эсэх. Тооцохгүй
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Өмнөговь аймаг нутгийн удирдлагын ордон 1 давхар 114 тоот
Худалдан авах ажиллагааны мэргэжилтэн Э.Ганхуяг,
Харилцах утас-70530209, 99070185
e-mail:govi_DZ@yahoo.comwww.meps.gov.mn, www.e-procurement.mn

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан