Огноо: 2016 оны 10 сарын 28
Тендер шалгаруулалтын нэр: Өмнөговь аймгийн “Даланзадгад сумын Далан булгийн Далангийн хөв цөөрмийг лайдах ажил
Тендер шалгаруулалтын дугаар: ӨМ2016/61
[Өмнөговь ЗДТГ] эрх бүхий тендерт оролцогчдоос [Өмнөговь аймгийн “Даланзадгад сумын Далан булгийн Далангийн хөв цөөрмийг лайдах ажил]–ыг гүйцэтгэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.
Энэхүү ажлын тендер шалгаруулалтыг Сангийн сайдын 2013 оны 07 тоот тушаалаар баталсан “Цахим тендер зохион байгуулах журам”-ын дагуу цахим худалдан авах ажиллагааны системээр зарлаж байгаа тул /www.meps.gov.mn/ хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг үнэ төлбөргүй татаж авна уу.
Тендерт оролцохыг хүсвэл тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийг илгээхийн өмнө эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгөөр [50 000] төгрөгийг цахим систем ашиглан төлсөн байна. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.
Үүнд:
Ижил төстэй ажлын гэрээгээр гүйцэтгэсэн туршлагын талаарх мэдээлэл ирүүлэх жилийн тоо: Сүүлийн хоёр жилээр
Санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Хоёр жилээр, 2014, 2015 он
Борлуулалтын орлогын нийт мөнгөн дүнгийн жилийн дундаж: Сүүлийн хоёр жилийн борлуулалтын орлогын дундаж нь санал болгож буй үнийн дүнгийн 20 хувиас багагүй байх.
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: [ “тийм” ”Усны барилга, байгууламж барих, сэргээн засварлах, шинэчлэх эрхтэй аж ахуй нэгж байна]
Тендерийн хамт санал болгож буй үнийн дүнгийнхээ нэг хувьтай тэнцэх төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийг [ 2016 оны арваннэгдүгээр сарын 28-ны 11 цаг 00 ]–аас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэнд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2016 оны арваннэгдүгээр сарын 28-ны өдрийн 11 цаг 10 минутад нээнэ.
Дотоодын давуу эрх тооцох эсэх. Тооцно
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Худалдан авах ажиллагааны мэргэжилтэн Э.Ганхуяг,
Харилцах утас-70530209, 99070185
e-mail:govi_DZ@yahoo.com www.meps.gov.mn, www.e-procurement.mn