Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дуучин Г.Эрдэнэтунгалаг Улсын гарьд П.Сүхбатын дүүтэй хайрын романс үүсгэжээ


Нийтийн дууны ертөнцөд хөдөлмөрч, хүчтэй хоолойтой, сайн дуучин гэж үнэлэгддэг цөөн хэдэн дуучны нэг бол яах аргагүй Г.Эрдэнэтунгалаг. Түүнийг хайрын дарсанд хөлчүүрхэж яваа хэмээн зарим хэвлэлд бичжээ. Дуучин бүсгүй хэдэн жилийн тэртээ Улсын начин Сэр-Одтой дэр нэгтгэн, амьдрал зохиож хөөрхөн охинтой болсон. Гэвч тэд хоёр тийш нь болсныг уншигчид маань санаж буй биз.
Дуучин Г.Эрдэнэтунгалаг хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Би сайхан хайртайгаа учирсан. Түүнийхээ хүчээр амьдралдаа дахин шинэ хуудас нээж чадсан” хэмээн ярьжээ. Тэрээр сүүлийн үед Улсын гарьд П.Сүхбатын төрсөн дүүтэй болзож байгаа гэнэ. Тиймээс дуучин бүсгүйг бөхийн гэргий болж чадаагүй ч бөх удамтай нэгэнтэй ханилах нь гэж ярих нэгэн ч байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан