Хятадууд эхийн урагт бойжиж байсан хүүхдийн шөл ууж байна гэсэн мэдээ интернэтээр нэг тарж дэлхий дахиныг цочроогоод орхилоо. Хамгийн анх The Seoul Times хэмээх сайтад хүүхдийг хэрхэн шөл болгон чанаж байгааг харуулсан зурагтай имэйл ирсэн байна. Имэйлд хятадын өмнөд муж Гуандонд биеийн эрдэс шим тэжээлийг нөхөх, билгийн чадавхиа сайжруулах зорилгоор хүүхдийн хандалсан шөлийг авч идэх боллоо гэсэн байжээ. Энэ нь ойролцоогоор 4000 долларын үнэтэй гэнэ.
Нэгэн үйлдвэрийн менежер зарим зүйлийг лавлан асуухад ургийг эмийн ургамлаар хандалж тахианы махтай хамт 8 цаг чанах юм уу жигнэдэг тухайгаа ярьсан байна. Тэрбээр 62 настай байнгийн үйлчлүүлэгч нь бөгөөд эхнэр нь 19 настай гэнэ.Хятадад зөвхөн нэг хүүхэдтэй байх эрхтэй тул хэвлийд нь охин хүүхэд бүрэлдсэнийг мэдээд хүүхдээ энэ бизнесийн золиос болгож зарах нь их байдаг байна. Эдгээр ургийг тайванд 70 доллараар авдаг ажээ. Бид энэ тухай анхны сурвалжаас нь олж мэдээллээ.
Эх сурвалж:
http://theseoultimes.com/ST/?url=/ST/db/read.php?idx=7333