Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хоосонгүй шүү

Эсгий хийх газар нохой хэрэггүй гэдэг шиг УИХ-ын сонгуульд хошин шогийн Б.Батзаяа юу хийхэв дээ гэх хүмүүс олон байсан ч олны үгийг үл тоон зориг гарган МУНН-аас үзээд алдсан билээ. Ямартаа ч хоосонгүй 1.7 хувийн санал авсан байна билээ. Гэр хороолол дундуур хөлөө эргэтэл явж, нар салхинд гандан цөөн хэдэн иргэдтэй уулзсан нь талаар болсонгүй шүү. Тойргийнх нь иргэд Б.Батзаяаг “Гудамжинд хошин шог тоглосон бол хөл тавих зайгүй үзэх байсан даа. Ингээд улс төр яриад  яваад байхаар нь очиж сонсох хүсэл алга. Нэг хэсэг өөрийгөө яая гэж байсан хүн шүү дээ” гэцгээж байсан. Уйгагүй хөдөлмөрлөвөл дараагийн сонгуулиар нэг юм дуулгах байхаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан